Дэлхийд өлсгөлөн нүүрлэж болзошгүй
Оросын өдүүлсэн дайны улмаас үр тариа, бордоо, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний томоохон экпортлогч орон болох Украин экспорт хийх боломжгүй болсон.
Энэ нь Украинаас хоол хүнс болон бусад бүтээгдэхүүнээс шууд хамааралтай орнуудад сөргөөр нөлөөлж, үр тариа, бордоо худалдан авч чадахгүй байгаагаас тариалалтаа хийж чадахгүй байна.
Тиймээс зарим улс орон өөрийн хүнсний дотоодын хэрэгцээгээ хангахын тулд бусдад илүүчлэхээс татгалзаж эхэллээ. Тухайлбал, Энэтхэг улсын хувьд иргэдийнхээ хоол хүнсний хангамжийг алдагдуулахгүйн тулд улаан буудай экспортлохыг хориглосон бол Индонези дал модны тосны экспортдоо хориг тавьжээ.
Эдгээр шийдвэр нь асуудлыг хурцатгаж, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөж, цаашилбал дэлхийд өлсгөлөнгийн хямралыг өдөөх боломжтой гэж судлаачид үзэж байна.
Тиймээс Европын Холбоо болон АНУ хамтран хүнсний хангамжийг сайжруулах шийдэл олохоор ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй