Шанхайд тогтоосон хөл хориог хэсэгчлэн цуцаллаа
БНХАУ-д ковидын нөхцөл байдал хүндэрсний улмаас зарим бүс нутагт хөл хорио тогтоогоод байна.
Тухайлбал, Шанхайд хөд хорио тогтоож үйлдвэр, нийтийн тээврийн үйл ажиллагааг түр зогсоож, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавьсан.
Харин өчигдөр дэлхийн хамгийн уртад тооцогддог Шанхайн метроны зарим хэсгийг ажиллах шийдвэрийг гаргалаа. Мөн зарим дэлгүүр, захууд дахин онгойж, иргэд гадуур гарах боломжтой болсон ч цар тахлын оргил үе дуусаагүй байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.
Өнгөрсөн хугацаанд хөл хорионд орсон иргэд цалин хөлсгүй, гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байсан юм. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан тул аль болох хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тус улсаас ажиллаж эхэллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй