Бусдын тусламжгүйгээр дэлхийн хөрөнгийн зах зээлд оролцох боломж “INTERACTIVE BROKERS”
Голомт Капитал компани нь дэлхийд алдартай топ онлайн брокеруудийн нэг болох “Interactive Brokers” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлснээр харилцагч дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, хөрөнгө оруулалт хийх, өндөр өгөөж авах боломж нээгдсэн юм.
Хамгийн гол нь харилцагч заавал үнэт цаасны компанид хандаж цаг хугацаа алдахгүйгээр, өөрийн хүссэн үедээ /24/7/ дэлхийн 33 улсын 135 хөрөнгийн бирж дээр 20 гаруй төрлийн валютаар 600+хөрөнгө оруулалтын үйлчилгээг гар утас, компьютерээ ашиглан авдаг болсон.
Ингэхдээ зөвхөн хувьцаа гэлтгүй төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийх давуу талтай.
Бид харилцагчдыгаа амжилттай хөрөнгө оруулалт хийхэд нь ямагт туслан тогтмол мэдээлэл судалгаагаар ханган ажилладаг билээ.
Та ч гэсэн гадаад арилжааны дансаа нээлгэж хөрөнгийн зах зээлийн боломжийг өөртөө нээгээрэй.
Данс нээлгэхэд шаардагдах бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Хувийн мэдээлэл агуулсан бичиг баримт /жолооны үнэмлэх, гадаад паспорт гэх мэт/
Данс нээлгэх, мэдээлэл, зөвлөгөө авах
+976 80069977
+976 86103636
Данс нээлгэх хүсэлт илгээх, мэдээлэл авах:
Newaccount@golomtcapital.com
Traders@golomtcapital.com
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй