БНХАУ хэвийн амьдралдаа эргэн орох арга хэмжээг авч эхэллээ
БНХАУ ковидын эсрэг авч буй хатуу арга хэмжээг зөөлрүүлж, дэлгүүр, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон бусад газруудыг нээж байна.
Мөн Шанхай хотын удирдлагууд бизнес эрхлэгчдэд тавьсан хязгаарлалтыг 6 сарын 1-ээс эхлэн цуцлана гэж мэдэгдлээ.
БНХАУ-ын зарим бус нутгийн иргэд ойролцоогоор 2 сарын турш хөл хорионд байсны улмаас орлого олох боломжгүй байсан нь эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Тиймээс энэ лхагва гарагаас эхлэн 25 сая хүнийг хөл хорионы дэглэмээс чөлөөлж байна.
Нэг үгээр хэлбэл БНХАУ-д ковидын нөхцөл байдал хүндэрсэн ч аль болох хэвийн амьдралдаа эргэн орох арга хэмжээг авч эхэллээ.
Мөн Шанхай хотоос эдийн засгаа дэмжихийн тулд автомашины татварыг бууруулах, орон нутгийн засгийн газрын бонд гаргах ажлыг түргэтгэх, үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн зөвшөөрлийг олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Шанхайн банкнуудаас энэ онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд нийт 100 тэрбум юань буюу 15 тэрбум ам.долларын зээл олгох төлөвлөгөөтэй байна.
"Бид үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг сэргээхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн тус хотын дэд дарга Ву Чин мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй