Нэг баррель газрын тосны ханш121 ам.долларт хүрлээ
Өчигдөр нэг баррель газрын тосны ханш 121 ам.доллар буюу сүүлийн хоёр сар дахь хамгийн дээд цэгтээ хүрлээ.
Брентийн түүхий эдийн фьючерс 1.9 хувиар өсөж 121.67 ам.долларт, АНУ-ын West Texas Intermediate (WTI) түүхий эдийн фьючерс 1.7 хувиар өсөж 117.06 ам.долларт хүрсэн.
Энэ нь БНХАУ цар тахлыг хумихаар хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг багасган хөл хориог цуцлах болсонтой холбоотой юм.
Ийнхүү БНХАУ-ын эдийн засаг эргээд эргэлтэд орсноор газрын тосны эрэлт өсөх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Мөн өчигдөр Европын Холбооны гишүүн орнууд хуралдаж ОХУ-ын эсрэг авах арга хэмжээ тэр дундаа газрын тосны экспортод хориг тавих эсэх асуудлыг хэлэлцэж эхний ээлжинд ОХУ-аас авдаг газрын тосны нийт импортын 75 хувь, жилийн эцэс гэхэд 90 хувийг нь хориглохоор болжээ.
Ажиглагчид хэрэв газрын тосны эрэлт өсөн нэмэгдэж байгаа үед нийлүүлэлтэн дээр хориг тавьбал аль хэдийн үнийн дарамтад орсон зах зээл улам хүндрэх магадлалтай гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй