Говь ХК ковидын хамгийн том хохирогч болоод байна
Говь ХК 2022 оны 1-р улиралд 7.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тус компани 2019 онд 2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2020 оноос эхлэн жил бүр 40 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.
Компанийн өөрийн хөрөнгө 79 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл буурсан бол нийт өр төлбөр өглөгийн дүн 275 тэрбум төгрөгт хүрсэн байна. Дансны үнийн үнэлгээгээр 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй компанийн зах зээлийн үнэлгээ 212 тэрбум төгрөг байгаа нь хөөсөрсөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Говь ХК-ийн Санхүүгийн тайлан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй