БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт зарлагдлаа
Өнөөдөр Монголын цагаар 9 цаг 30 минутад БНХАУ-ын 5 сарын эдийн засгийн тоон үзүүлэлт зарлагдлаа. Үйлдвэрлэлийн үнийн индекс шинжээчдийн таамаглаж байсантай адил буюу жилийн өмнөхөөс 6.4 хувийн өсөлттэй гарсан байна. Харин хэрэглээний үнийн индекс таамаглаж байснаас бага зэргийн зөрүүтэй байв. Тодруулбал, шинжээчид жилийн өмнөхтэй харьцуулахад 2.2 хувиар өснө гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр 2.1 хувиар өсжээ.
Энэхүү тоон үзүүлэлт зарлагдсаны дараа тус улсын голлох индексүүдийн ханш өслөө.
Shanghai Composite индекс 0.79 хувиар, Shenzhen Component индекс 1.3 хувиар, Хонг Конгийн Hang Seng индекс 0.05 хувиар өсжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй