БНХАУ-д цар тахлын тоо буурч эдийн засаг тоон үзүүлэлт эерэг гарч байна
7 сарын 4 өдрийн байдлаар БНХАУ-ын эх газарт Covid 19 цар тахлын 418 шинэ тохиолдол илэрсэн талаар үндэсний эрүүл мэндийн хороо мэдээлэллээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 32 тохиолдлоор буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн өдрүүдэд нас баралт бүртгэгдээгүй байна. Харин цар тахлын тохиолдол олшроод байсан Шанхай болон Бээжин хотуудад өчигдөр тус бүр 3 шинэ тохиолдол илэрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотой БНХАУ-ын эдийн засгийн тоон мэдээллүүд эерэг гарч байна.
Тодруулбал 5 сард БНХАУ-ын Caixin Manufacturing PMI индекс 48.1 хувьтай гарж байсан бол 6 сард 51.7 хувь Caixin Services PMI индекс 5 сард 41.4 хувьтай гарж байсан бол 6 сард 54.5 хувь гаржээ. PMI индекс нь 50 хувиас дээгүүр гарсан тохиолдолд тухайн сарын секторын үзүүлэлт хэвийн түвшинд байгааг илтгэдэг бол түүнээс гарсан тохиолдол хэвийн бус байгааг илтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй