Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Geely хятадын зах зээлд жолоочгүй машиныг нэвтрүүлэхээр хиймэл дагуул хөөргөж байна

Geely хятадын зах зээлд жолоочгүй машиныг нэвтрүүлэхээр хиймэл дагуул хөөргөж байна

Geely хятадын зах зээлд жолоочгүй машиныг нэвтрүүлэхээр хиймэл дагуул хөөргөж байна

Хятадын бусад тэрбумтнууд ихэвчлэн дотоодын асар том зах зээлд анхаарлаа хандуулдаг бол Ли Шуфу гадаад зах зээл рүү чиглэсэн амбицтай.  Тэрээр Volvo Car-аас эхлээд Group Lotus, London Taxi хүртэл гадаадын автомашины брэндүүдийн багцыг эзэмшдэг. 59 настай тэрбумтан мөн Mercedes Benz Group AG-ийн бараг 10 хувийг эзэмшдэг ба Geely тавдугаар сард Renault SA-гийн Солонгос дахь салбарын 34 хувийг худалдаж авахаар тохиролцсон.

Харин энэ удаа Ли Tesla Inc-ийн гаргасан мөрөөр буюу бүр холыг харж сансар огторгуйг зорилоо.  Зургаадугаар сарын эхээр Хятадын пуужин Geely-д үйлдвэрлэсэн есөн хиймэл дагуулыг сансарт хүргэсэн бөгөөд тэдгээр нь хэзээ нэгэн цагт Geely-ийн өөрөө жолооддог тээврийн хэрэгсэлтэй холбогдох сүлжээний үндэс болно гэж тус компани найдаж байна.

Лигийн хиймэл дагуулын охин компани болох Geespace компанийн гүйцэтгэх захирал Тони Ванг "Бид мэдээлэл, харилцаа холбооны салбарт зөвхөн газарт төдийгүй дэлхийгээс дээш мянган километрийн зайд ч үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна" хэмээжээ.

Geely болон Baidu Inc.-гийн хамтарсан Jidu нэртэй компани зургаадугаар сарын 8-нд анхны хиймэл оюун ухаанд суурилсан машин болох Robo-01-ийг танилцуулж, энэ намар худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.