Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Саудын Араб хэр их газрын тос олборлож чадах вэ?

Саудын Араб хэр их газрын тос олборлож чадах вэ?

Саудын Араб хэр их газрын тос олборлож чадах вэ?

АНУ-ын сүүлийн 40 жилийн хамгийн өндөр инфляцыг өдөөж байгаа шатахууны үнийг бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены газрын тос экспортлогч Саудын Арабд хийсэн айлчлал нь үр дүнд хүрсэнгүй.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман утааны ялгаруулалтын бодит бус бодлого нь инфляцыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэх ба эсрэгээрээ чулуужсан түлш болон сэргээгдэх эрчим хүчний технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалав.

Төрийн газрын тосны Saudi Aramco компани (TADAWUL:2222) энэ сарын эхээр Ройтерс агентлагт хийсэн мэдэгдэлдээ тус компани хамгийн ихдээ өдөрт 12 сая баррель газрын тос олборлох боломжтой ба олборлолтоо энэ түвшинд хүргэхийн тулд 2 жилийн өмнөөс гарцаа нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.

Саудын Арабын 6-р сард өдөрт 10.65 сая баррель олборлолт хийсэн. Энэ нь өдөрт 1.35 сая баррель илүү үйлдвэрлэх боломжтой хэвээр байна.

Ханхүү Мохаммед бямба гарагт хэлэхдээ, Эр-Рияд 2027 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 13 сая баррель болгон нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бөгөөд үүний дараа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй болно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.