Snap компанийн санхүүгийн тайлан тааруу гарснаар хувьцааны ханш нь 25 хувиар уналаа
Өчигдөр Snap компанийн 2-р улирлын тайлан зарлагдсанаар хувьцааны ханш нь бирж хаагдсаны дараах арилжаан дээр ойролцоогоор 25 хувиар уналаа.
Шинжээчид борлуулалтын орлогыг 1.14 тэрбум ам.доллар гэж таамаглаж байхад 1.11 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашгийг -1 цент гэж таамаглаж байхад -2 центийн алдагдалтай байлаа. Харин өдөр тутамд ашигладаг нийт хэрэглэгчдийн тооu 344.2 сая хэмээн хүлээж байсан ч 347 сая гэсэн үзүүлэлттэй байв.
Эдийн засгийн хэцүү нөхцөл байдал, зах зээлийн өрсөлдөөн, эрэлт буурч байгаа зэрэг хүчин зүйлстэй холбоотойгоор тус компани нь тааруу ажилласан байна.
Snap компани нь 500 сая ам.доллароор хувьцаагаа буцаан худалдан авах төлөвлөгөөтэй байгаа ба шинээр хүн хүчин ажилд авах процессыг удаашруулна гэж мэдэгдсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй