Эдийн засгийн өнөөгийн төлөв байдлаас үүдэн Walmart компани цэвэр ашгийн хүлээлтээ буурууллаа
Walmart компани нь өчигдөр өөрсдийн улирлын болон жилийн хүлээгдэж буй цэвэр ашгийн таамаглалаа буурууллаа. Инфляц өссөнөөр хэрэглэгчид зөвхөн амин чухал бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, цахилгаан бараа, хувцас зэрэг бүтээгдэхүүн дээр худалдан авалт хийх нь багасжээ.
Хоол хүнсний нийт ашгийн маржин нь бусад бараа материалыг бодвол харьцангуй бага. Иймээс тус компани нь нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг 2-р улирлын хувьд 8-9 хувиар, нэг жилийн хувьд 11-13 хувиар буурна гэж таамаглаж байна.
Энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш ойролцоогоор 9 хувиар унажээ. Мөн энэ салбарын бусад компаниуд болох Target, Amazon, Gap нь 6, 3, 2 хувиар тус тус унав.
Walmart компанийн 2-р улирлын тайлан 8-р сарын 16-нд зарлагдах болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй