Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хнс инфляцыг хянахад төсвийн тэлэлт асуудал болж байна

Хнс инфляцыг хянахад төсвийн тэлэлт асуудал болж байна

Хнс инфляцыг хянахад төсвийн тэлэлт асуудал болж байна

ХНС-гийн тэргүүн Jerome Powell өнгөрсөн баасан гарагт “төв банк инфляцыг хяналтад оруулах үүрэгтэй бөгөөд хянаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг удаа дараалан өсгөх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, асуудлыг улам дордуулж магадгүй байна.

Johns Hopkins их сургуулийн судлаач Francesco Bianchi болон Chicago дахь ХНС-гийн судлаач Leonardo Melosi өнгөрсөн бямба гарагт Wyoming мужийн Jackson Hole-д болсон уулзалтын талаар нийтлэл бичжээ. Тэд нар нийтлэлдээ “Ковидын дараах инфляцын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь засгийн газрын зардал ба энэ нь зөвхөн бодлогын хүүг өсгөснөөр шийдвэрлэгдэх асуудал биш юм” хэмээн бичсэн байна. Тодорхой хэлбэл, ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үйл явцад засгийн газар зардлаа нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг бий болгох бодлого нь инфляцыг мөн өдөөсөн юм. Тиймээс инфляцыг хяналтад оруулахын тулд зөвхөн мөнгөний бодлого бус төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Засгийн газар ковидтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд ойролцоогоор 4.5 их наяд ам.доллар зарцуулсан. Үүнээс улбаалан АНУ-ын төсвийн алдагдал 2020 онд 3.1 их наяд ам.доллар, 2021 онд 2.8 их наяд ам.доллар, 2022 оны байдлаар 726 тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээгээд байна. Мөн ХНС-гийн өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 123 хувьтай тэнцэхүйц болж өсөөд байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сард инфляцын түвшин бага зэрэг буурсан нь шатахууны үнэ буурсантай холбоотой. Тиймээс инфляцыг хяналтад оруулахад дан ганц мөнгөний бодлого хангалттай биш гэдгийг судлаачид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.