Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар шинжээчдийн бодсон шиг муу биш байна

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар шинжээчдийн бодсон шиг муу биш байна

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар шинжээчдийн бодсон шиг муу биш байна

Өнөөдөр 9:30 цагт БНХАУ-ын наймдугаар сарын худалдан авалтын менежерийн индекс /Purchasing Managers Index, PMI/ гарлаа. Аж үйлдвэрийн PMI долдугааар сард 49 хувь гарч байсан бол наймдугаар сард 49.4 хувь хүрчээ. Шинжээчид энэ сард аж үйлдвэрийн PMI-ийг 49.2 хувь гарна гэж хүлээж байсан бол гүйцэтгэл ийнхүү шинжээчдийн хүлээлтийг давлаа.

Гэсэн хэдий ч PMI 50 хувь хүрэхгүй гарснаас үзэхэд аж үйлдвэрийн салбарын нөхцөл байдал хэвийн бус буюу агших мужид хамаарагдсан хэвээр байна.

Долдугаар сард БНХАУ-ын эдийн засгийн 22.8 хувийг бүрдүүлдэг томоохон 41 хотод бүтэн болон хагас хөл хорио тогтоод байсан. Хөл хорионы нөхцөл байдалтай холбоотой долдугаар сард аж үйлдвэрийн салбарын PMI 49 хувь гарсан билээ.

Харин аж үйлдвэрийн бус салбарын PMI өмнөх сараас 1.2 хувиар буурч 52.6 хувь, нэгдсэн PMI индекс өмнөх сараас 0.8 хувиар буурч 51.7 хувь гарсан байна. Нэгдсэн болон аж үйлдвэрийн бус салбарын PMI индексүүд өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарсан хэдийч 50 хувиас дээш буюу хэвийн тоо үзүүлэлттэй гарсан нь эерэг мэдээлэл юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт БНХАУ-ын төрийн зөвлөл эдийн засгийг дэмжих 1 их наяд юанийн /146 тэрбум ам.доллар/ хөтөлбөрийг зарласан. Тус хөтөлбөрийн 300 тэрбум юань нь дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулагдах бол 500 тэрбум нь санхүүжилтийн зардлыг бууруулахтай холбоотой зарцуулагдана. Харин түүний өмнөх долоо хоногт нь БНХАУ-ын төв банк бодлогын хүүг хоёр удаа бууруулсан юм.

2022 оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын эдийн засаг 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Харин төрийн зөвлөлөөс оны эцэст эдийн засгийг 5.5 хувийн өсөлттэй дуусгах зорилт тавьж буй. Хагас жилийн үзүүлэлтээс харахад оны төгсгөл гэхэд зорилтот түвшиндээ хүрэхэд хүндрэлтэй байгаа тул мөнгөний зөөлөн бодлого болон эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг эрчтэй хэргэжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.