Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш бараг 6 ам.доллароор суларлаа

Газрын тосны ханш бараг 6 ам.доллароор суларлаа

Газрын тосны ханш бараг 6 ам.доллароор суларлаа

Түүхий Брент 5.5 хувь буюу 5.78 ам.доллароор унаж 99.31 ам.доллар, WTI (West Texas Intermediate) 5.5 хувь буюу 5.37 ам.доллароор унаж 91.64 ам.доллар болжээ.

Инфляцын түвшин дэлхий даяар өсөлттэй байгаа нь томоохон улс гүрнийг бодлогын хүүгээ өсгөх шийдвэрт хүргэж байна. Тухайлбал, Европын төв банк есдүгээр сард бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөж болзошгүй, АНУ мөн адил бодлогын хүүгээ өсгөхөөр хүлээгдэж байгаа. Унгарын төв банк саяхан бодлогын хүүгээ 100 нэгжээр өсгөсөн.  Энэ нь бүр цаашлаад эдийн засгийн удаашралтыг авчран газрын тосны эрэлтийг бууруулах боломжтой.

Мөн АНУ, Иран “JCPOA” буюу “Joint Comprehensive Plan of Action”  болох цөмийн гэрээг дахин  байгуулахаар шийдсэн нь Исламын Бүгд Найрамдах Улсын газрын тосыг гадаадын зах зээл дээр эргэлдүүлэх боломжийг бий болгож байна. Гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2-3 долоо хоногийн дараа зарлах юм.

ОХУ-ын томоохон газрын тосны үйлдвэрлэгч Газпром компани нь Зэгрин талбай дахь газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлж өдөрт 110,000 баррелиас их болгох төлөвлөгөөтэй байна.

Газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Саудын Араб өнгөрсөн долоо хоногт ОПЕК-аас газрын тосны нийлүүлэлтээ бууруулах талаар санал дэвшүүлсэн. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОПЕК нийлүүлэлтээ багасгах талаар хэлэлцээгүй байгаа гэж мэдээллэсэн бөгөөд ОПЕК нь есдүгээр сарын таванд уулзалт хийхээр товлож байна.

Өнөөгийн байдлаар ихэнх газрын тос үйлдвэрлэгч бүх хүчин чадлаараа бүү хэл, хүчин чадлаа давуулан ажиллаж байгаагаас гадна, дэлхийн эдийн засаг удааширч магадгүйг илтгэх шинж тэмдгүүд өсөн нэмэгдэж буйгаас ирэх саруудад нийлүүлэлт буурах болно гэж FOREX.com-ийн судалгаач Матт Вэллер мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.