Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛТТАЙГААР ДОЛОО ХОНОГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛТТАЙГААР ДОЛОО ХОНОГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАЛТТАЙГААР ДОЛОО ХОНОГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ОПЕК-оос газрын тосны нийлүүлэлтийг багасгана гэсэн ч БНХАУ-ын газрын тосны хэрэглээ ковидын хөл хорионоос болж бүр их хэмжээгээр багасна гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын наймдугаар сарын газрын тосны импортыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулсан эдийн засгийн үзүүлэлт зарлагдсан. Шинжээчид 1.1 хувиар өснө гэж таамаглаж байхад 0.3 хувиар унасан үзүүлэлттэй байсан юм.

Энэ долоо хоногт Вашингтоноос ОХУ-ын газрын тосны ханш дээр үнийн хязгаар тавих тал дээр нэмэлт мэдээллийг зарлах болно. Үнийн хязгаарлалтыг нь энэ жилийн арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Москва үүний хариуд Ази руу түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.

Анх ОХУ болон Украины дайны үеэр газрын тосны ханш оройгоо тогтоосон бол түүнээс хойш эдийн засгийн удаашралт, нийлүүлэлтийн саад зэргээс болж газрын тосны ханш унаж эхэлсэн. Тэгвэл энэ өвөл энэхүү тренд эргэх магадлалтай байна хэмээн АНУ-ын Сангийн Яамны сайд Жанет Еллен анхаарууллаа. Тиймээс санал болгож буй нефтийн эсрэг тавьж буй үнийн хязгаарлалт нь энэ нөхцөл байдлаас сэргийлэх зорилготой юм.

АНУ бага багаар Стратегийн Шатахууны Нөөцөөсөө шатахуун эргэлтэд оруулснаар өсөж буй шатахууны үнийг хяналтад оруулсан. Ингэснээр 40 жилд үзэгдэж байгаагүйгээр Стратегийн Шатахууны Нөөц багассан. Хэрэв нөөцөөс үргэлжлүүлэн шатахуун түгээхээ болих юм бол газрын тосны ханш буцаад өсөх болно гэж арилжаачид таамаглаж байна.

Мөн ам.доллар чангарснаар бусад газрын тос импортлогч улс орнуудын хувьд үргэлжлүүлэн газрын тос импортлох нь илүү үнэтэй болсон. Тухайлбал, Энэтхэг болон Индонез гэх мэт томоохон газрын тос импортлогч улсууд үнийн дарамтыг илүү мэдэрч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.