Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

МЯГМАР ГАРАГИЙН УНАЛТЫН ДАРААГААР ИНДЕКСҮҮД БАГА ЗЭРЭГ СЭРГЭЛЭЭ

МЯГМАР ГАРАГИЙН УНАЛТЫН ДАРААГААР ИНДЕКСҮҮД БАГА ЗЭРЭГ СЭРГЭЛЭЭ

МЯГМАР ГАРАГИЙН УНАЛТЫН ДАРААГААР ИНДЕКСҮҮД БАГА ЗЭРЭГ СЭРГЭЛЭЭ

АНУ-ын инфляцын түвшин шинжээчдийн таамаглалаас өндөр гарснаар индексүүд сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нэг өдрийн уналтыг үзүүлсэн. Тэгвэл өчигдөр индексүүд гүнзгий уналтын дараагаар бага зэргийн сэргэлт үзүүллээ.

Өсөлт үзүүлсэн компаниудаас дурдвал Moderna 6.0 хувиар, Tesla 3.6 хувиар Apple 1.0 хувиар тус тус өссөн байна.

UBS Global Wealth Management-ийн мэдээллийн албаны дарга Mark Haefele-ийн мэдэгдэж байгаагаар “Мягмар гарагийн уналт нь инфляцын мэдэгдэхүйц буурах хөдөлгөөн орж байж бух зах зээл эхэлнэ гэсэн дохиог өглөө. Бидний таамаглаж байгаагаар ирэх сард зах зээл өндөр савлагаатай байх төлөвтэй байна” хэмээжээ.

Харин БНХАУ-ын хувьцаануудад хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе ирсэн хэмээн O Shares Investments-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kevin O Leary мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар БНХАУ нь дараагийн 20-25 жилд дэлхийн хамгийн том эдийн засаг болох төлөвтэй байгаа бөгөөд тус улсын хувьцаанууд хямд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх нь оновчтой хэмээн үзсэн байна.

Өнөөдөр Монголын цагаар 20:30 цагт АНУ-ын наймдугаар сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэлэл гарна. Шинжээчид наймдугаар сард жижиглэн худалдааг өмнөх сараас 0.2 хувиар өснө хэмээн таамаглаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.