ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТЫН СТАТИСТИК
Өсөлт, уналтаас айх айдас зах зээл дээр мөнгөтэй хэн бүхэнд үргэлж байдаг. Гэхдээ урт хугацааны хөрөнгө оруулагчдийн хувьд эдийн засгийн удаашрал болон хямралыг хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх замаар даван туулдаг.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд дунджаар 5.5 жилийн хугацаатайгаар 18 удаа эдийн засгийн удаашрал болон хямрал болсон бөгөөд энэ нь дөрвөн жилийн бизнесийн мөчлөгтэй ойролцоо байна.
Сүүлийн 24 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл гурван удаа (2000, 2008, 2020 онд) уналтад орсон.
2000 оны Dotcom-ын хямрал гурван жилийн дотор S&P500-гийн үнийн дүнгийн 40 хувийг үгүй хийсэн. 2008 оны санхүүгийн хямрал нэг жилийн дотор зах зээлийн үнэлгээг 38 хувиар бууруулсан.
1929 оны Их хямрал хөрөнгийн зах зээлийг 71 хувь унагасан. Харин 1974 оны шок хоёр жилийн дотор 32 хувийн уналт дагуулжээ.
- Хөрөнгийн зах зээлийн хамгийн сайн жилүүд [сүүлийн 90 жилийн]
1933 он бол хөрөнгийн зах зээлийн хамгийн сайн жил байсан бөгөөд 46 хувиар өссөн.
1935 онд зах зээл 41.37 хувийн өсөлт үзүүлэв.
1954 онд зах зээл 45.02 хувийн өсөлттэй байв.
1958 онд зах зээл 38.06 хувиар өсөв.
1995-1999 он хүртэл бид таван жилийн турш жилд дунджаар 26.3 хувийн өгөөжтэй бухын зах зээл байсан.
- Хөрөнгийн зах зээлийн хамгийн муу жилүүд [сүүлийн 90 жилийн]
1931 он бол 47 хувийн алдагдалтай хөрөнгийн зах зээлийн хамгийн муу жил байсан
1937 онд 38.59 хувийн алдагдалтай давхар уналттай байна
2008 оны орчин үеийн санхүүгийн хямрал 38.59 хувийн алдагдал хүлээсэн
1974 онд зах зээл 29.72 хувиар унав.
1930 онд хувьцааны үнэ 28.48 хувиар буурчээ
Хөрөнгийн зах зээлийн 10 хувийн уналт дунджаар хоёр жилд нэг удаа тохиолддог.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй