Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ соронзон хүчээр хөөрдөг автомашины туршилтыг хийлээ

БНХАУ соронзон хүчээр хөөрдөг автомашины туршилтыг хийлээ

БНХАУ соронзон хүчээр хөөрдөг автомашины туршилтыг хийлээ

БНХАУ-ын Сычуань мужын Чөндү хотын Баруун Өмнөд Бүсийн Зам Тээврийн Их Сургууль суудлын автомашинд соронзон тавцан суурилуулж улмаар дамжуулагч төмөр зам дээгүүр соронзон хүчээр тухайн автомашиныг хөөргөх, хөдөлгөх туршилт хийсэн байна.

Туршилтанд бэлтгэсэн суудлын автомашины жин 2.8 тонн байсан бол соронзон хүчээр газраас 35 мм хөөрч цагт 228 км хүртэл хурдалсан талаар төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг Xinhua мэдэгдсэн байна.

Соронзон хүчээр хөөрөгч автомашиныг хөгжүүлэгч Баруун Өмнөд Бүсийн Зам Тээврийн Их Сургуулийн профессор Deng Zigang-ийн мэдэгдэж байгаагаар суудлын автомашиныг соронзон хүчээр хөдөлгөх нь ирээдүй бөгөөд эрчим хүчний хэрэглээг бууруулах ач холбогдолтойг мэдэгдсэн байна.

БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд “maglev” буюу соронзон хүчээр хөөрдөг автомашины хөгжүүлэлтийг 1980 оноос хойш хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил БНХАУ Шаньдун мужын Чиндао хотод соронзон хүчээр хөдөлдөг галт тэргийг ашиглалтанд оруулсан байна. Тухайн галт тэрэг нь цагт 600 км хүртэл хурдлах чадамжтайгаар бүтээгдсэн байна.

Соронзон орныг ашиглан тээврийн хэргэслийг хөдөлгөх өрсөлдөөн ширүүсч байгаа бөгөөд Elon Musk-ийн The Boring Company-ийн хөгжүүлж буй “Hyperloop Project”, Richard Branson-ийн “Virgin Hyperloop” зэрэг төслүүд үүнд багтаж байгаа юм.

Соронзон хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгслийн хамгийн том асуудлуудад аюулгүй байдал болон дэд бүтцийн шийдэл хөндөгдөж байна. Асар өндөр хурдтай агаарт хөвөгч автомашин осолд ороход зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь хүндрэлтэй мөн соронзон хүчээр тээврийн хэргэслүүд улс орон даяар явахын тулд дэд бүтцийн хөгжүүлэлтийн ажил хэдэн арван жил шаардлагатай юм.

Нью-Йоркийн төрийн өмчит эрчим хүчний судалгааны газрын дэд ерөнхийлөгч George Sassine-ийн хэлснээр “хэдий соронзон хүчээр хөдөлдөг тээврийн хэрэгсэл хүмүүст хол сонсогдож магадгүй ч 50 жилийн дараа гэхэд бид бүгдийн өдөр тутмын амьдарлын нэг хэсэг болсон байх” ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.