ХЯТАДУУД ТАЙВАНИЙГ ТҮРЭМГИЙЛСЭН ТОХИОЛДОЛД АНУ ХАМГААЛАХ БОЛНО
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт өгсөн ярилцлагадаа Хятад улс түрэмгийлсэн тохиолдолд АНУ-ын арми Тайванийг хамгаална гэж мэдэгдсэн нь энэ талаар өнөөг хүртэл хийсэн хамгийн тодорхой мэдэгдэл боллоо.
Тайванийн талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбар өглөө.
Наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилсан явдал нь Хятад улсыг Тайванийг тойрсон түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилтыг явуулахад түлхэц өгсөн.
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ардчилсан засаглалтай Тайванийг Бээжингийн мэдэлд оруулахаа амласан бөгөөд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй