Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сүүлийн 75 жилийн хугацаанд бух зах зээлийн үргэлжилсэн хугацаа 64.7 жил

Сүүлийн 75 жилийн хугацаанд бух зах зээлийн үргэлжилсэн хугацаа 64.7 жил

Сүүлийн 75 жилийн хугацаанд бух зах зээлийн үргэлжилсэн хугацаа 64.7 жил

The Vanguard Group-ийн тооцооллоор сүүлийн 75 жилийн хугацаанд 86.2 хувьд нь буюу 64.7 жилд бух зах зээл үргэлжилж байжээ. Харин энэ хугацаанд ердөө 13.8 хувьд нь буюу 10.3 жилд баавгайн зах зээл үргэлжилж байжээ. Харин бух зах зээл дунджаар 5.9 жил үргэлжилдэг бол баавгайн зах зээл 1.1 жилийн дундаж наслалттай байжээ.

Бух зах зээл гэдэг нь энгийнээр аливаа индекс, хувьцаа, бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүд 20 хувиас давсан уналтын дараагаар 20 хувиас дээш өсөлттэйгөөр шилжилт хийснээр бух зах зээл эхэллээ гэж тодорхойлогддог бөгөөд ихэнх хөрөнгө оруулагчид арилжаачдын шүтээн болсон бэлгэ тэмдэг юм. Бух зах зээлийн үед хөрөнгө оруулагчид илүү идэвхгүй буюу индекс дагасан хөрөнгө оруулалтыг хийх нь элбэг. Бух зах зээлийн домогт хөрөнгө оруулагчдаас дурдвал улс орон даяар хүмүүнлэгийн үйлсээрээ танигдах Жорж Сорос, Омахагийн зөнч хэмээн нэрлэгддэг үнэ цэнд хөрөнгө оруулагч Warren Buffet нарыг онцлох нь зүйтэй.

Харин баавгайн зах зээлийн хувьд аливаа индекс, хувьцаа бусад хөрөнгө оруулалтын хэргэслүүд 20 түүнээс дээш хувиар давж унасан тохиолдолд баавгайн зах зээл эхэллээ гэж тодорхойлдог байна. Баавгайн зах зээлд хөрөнгө оруулагчид илүү идэвхтэй хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгох шаардлагатай. Баавгайн зах зээлд буюу зах зээлийн уналтын хандлагатай үед өгөөж хүртэх олон боломж бий. Үүнд шорт позиц, пүт опцион, эсрэг хөдөлгөөнтэй ETF, Volatility Index /VIX/ зэрэг маш олон хэргэслүүд бий. Баавгайн зах зээлд томоохон өгөөж хүртэж байсан алдартнуудаас дурдвал алдарт арилжаачин Jesse Livermore, дэлхийн санхүүгийн хямралаар овжноор өгөөж хүртэж байсан Big Short-ийн Micheal Bury зэрэг хүмүүсийг зайлшгүй дурдах нь зөв.

Энэхүү алдартнуудын түүхээс харахад аль аль зах зээл дээрээс өгөөж хүртэх боломжтой бөгөөд зах зээлүүд өөр өөрийн гэсэн давуу болон дутагдалтай талтай байдаг.

Бух зах зээлийн давуу талаас дурдвал статистикаас харсан ч тэр урт хугацаанд чиглэсэн хөрөнгө оруулалт нь тогтмол өгөөж өгөх магадлал өндөр байдаг. Харин сул талын хувьд урт хугацаанд чиглэсэн хөрөнгө оруулалтанд сэтгэл зүй таардаггүй өөрөөр хэлбэл харьцангуй тэвчээргүй хөрөнгө оруулагчдад бага зэрэг халгаатай тал бий.

Харин баавгайн зах зээлийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас үл хамаарч баавгайн зах зээл үүссэн нөхцөлд уналтын эрч өндөр, үргэлжлэх хугацаа харьцангуй богино байдаг тул богино хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтой. Харин эсэргээрээ сул талын хувьд Wallstreet-ийнхний дунд, явж байгаа галт тэрэгний өөдөөс бүү алх гэсэн үг байдаг бөгөөд манай алдарт хөрөнгө оруулагч Жорж Сорос болон Жулиан Робертсон нар 2000 онд доткомын хямралаар баавгайн зах зээл эхлэнэ гэж таамаглан бух зах зээлийн эсрэг бооцоо тавьсан нь томоохон алдагдал хүлээлгэж байжээ. Тухайн үед тэдний таамаглал зөв байж доткомын хямралаас технологийн компаниудын хөөс хагарч баавгайн зах эхэлсэн хэдий ч харамсалтай нь алдартнууд маань хямрал эхлэхээс жил, хоёр жилийн өмнө унана гэсэн таамаглалаа хийж уналтаас өгөөж хүртэх позиц эзэмшсэн байжээ.   

Хэрэв та бүхэн Голомт Капиталын бэлтгэсэн мэдээлэл судалгаатайгаар арилжаанд оролцохыг хүсвэл доорх дугааруудаар холбогдоорой.

</p>
                                                                                <div class=

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.