Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TENCENT MUSIC ХОНГ КОНГИЙН БИРЖ ДЭЭР ДЕБЮТЭЭ ХИЙЖ 18 ХОНКОНГ ДОЛЛАРООР НЭЭГДЛЭЭ

TENCENT MUSIC ХОНГ КОНГИЙН БИРЖ ДЭЭР ДЕБЮТЭЭ ХИЙЖ 18 ХОНКОНГ ДОЛЛАРООР НЭЭГДЛЭЭ

TENCENT MUSIC ХОНГ КОНГИЙН БИРЖ ДЭЭР ДЕБЮТЭЭ ХИЙЖ 18 ХОНКОНГ ДОЛЛАРООР НЭЭГДЛЭЭ

Tencent Music Хонг Конг бирж дээр давхар бүртгэлтэй болох бөгөөд Нью-Йорк хөрөнгийн бирж үндсэн бирж нь хэвээр байх талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Харин өнөөдөр Tencent Music Entertainment Group (NYSE:TME) ​​компанийн хувьцаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 18 хонконг доллароор (2.29 ам. доллар) арилжаалагдаж эхэллээ.

Тус компани нь Хонг Конгийн бирж дээр зөвхөн бүртгүүлсэн бөгөөд шинэ хувьцаа эсвэл шинэ хөрөнгө босгоогүй гэсэн үг юм.

Tencent Music-ийн мэдээлснээр АНУ-д бүртгэлтэй нэг хувьцаа Хонконгийн бирж дээрх хоёр хувьцаатай тэнцэнэ.

Хонг Конгийн Hang Seng индекс лхагва гарагийн арилжаагаар 1.3 хувиар буурч, технологийн индекс 1.5 хувиар унасан байна.

Tencent Music-ийн АНУ-ын хувьцаа 2022 он гэхэд 33.1 хувь буурч, энэ салбарт зохицуулалт хийж байгаатай холбоотойгоор Хятадын технологийн хувьцаанд сөрөг хандлага ажиглагдаж байна.

Тус компанийн аудитын тайланг шалгах асуудлаар Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн маргааны улмаас Нью-Йоркийн бүртгэлээс хасагдах аюул байгаа тул Хонг Конгийн бирж дээр давхар бүртгэл хийгдлээ.

Саяхан хоёр тал арван жил үргэлжилсэн үл ойлголцлыг эцэслэхээр АНУ-ын эрх баригчид АНУ-д бүртгэлтэй Хятадын компаниудыг шалгаж эхлэхээр Хонг Конгод хүрэлцэн иржээ.

Tencent Music-ийн зах зээлийн үнэлгээ 7.76 тэрбум ам.доллар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.