Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН 75 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨЛӨӨ

ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН 75 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨЛӨӨ

ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН 75 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨЛӨӨ

Холбооны Нөөцийн Сан өчигдөр бодлогын хүүг гурав дахь удаагаа 75 нэгжээр өсгөж 3.25 хувьд хүргэх шийдвэр гаргасан ба үргэлжлүүлэн бодлогын хүүг өсгөх төлөвтэй байгаа юм.  Инфляцыг 2.0 хувийн түвшинд хүргэж бууруулах зорилт нь эдийн засгийн удаашралтыг үүсгэх нь гарцаагүй болоод байна.

Инфляцын түвшин 1980 оноос хойш ийм өндөр үзүүлэлттэй байгаагүй бөгөөд бодлогын хүү 2008 оноос хойш 3.0-3.25 хувьд хүрч байгаагүй юм. Хэдийгээр бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх шийдвэр нь шинжээчдийн таамаглалтай таарч байсан ч хөрөнгийн зах зээлийг уналтыг хөтөллөө. Тухайлбал, SP500 индекс 1.71 хувиар, Nasdaq индекс 1.79 хувиар, Dow Jones 1.7 хувиар унажээ.

Хөрөнгө оруулагчид ХНС-г бодлогын хүүг хэтэрхий удаан хугацааны турш эрчтэй өсгөж байна хэмээн үзэж байна. Өчигдрийн мэдэгдлээс үзвэл оны эцсээс өмнө бодлогын хүүг дор хаяж 1.25 хувиар нэмж өсгөхөөр хүлээгдэж байгаа ба 2023 он гэхэд бодлогын хүүгийн түвшин 4.6 хувьд хүрэх төлөвтэй байна. ХНС-гаас ирэх жилд бодлогын хүүг бууруулах төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн. Мөнгөний хэт чанга бодлого нь нийт эрэлтийг багасгаж инфляцийг бууруулах ч эдийн засгийн удаашралтыг авчрах тул хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлээс гарч эхэлсэн.

2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 0.2 хувь, түүний дараах жилүүдийн өсөлтийг 1.8 хувь хэмээн шинжээчид таамаглаж байна. Өмнөх ДНБ-ний 1.7 хувь гэсэн өсөлтийн таамаглалаа огцом бууруулсан нь сүүлийн хоёр улирлын ДНБ-ний үзүүлэлт буурсантай холбоотой. Энэ нь эдийн засаг аль хэдийнээ удааширч эхэлсний шинж тэмдэг юм.  

Нөгөөтээгүүр, бодлогын хүүг өсгөснөөр долларын ханш бусад улсын мөнгөн тэмдэгтийн эсрэг улам бүр чангарч байна. Тиймээс ханшаа тогтвортой байлгах зорилготойгоор зарим улс орнууд мөн адил бодлогын хүүгээ өсгөсөн. Тухайлбал, АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэр зарлагдснаас хэдэн цагийн дараа Хонг Конгоос бодлогын хүүгээ мөн адил 75 суурь нэгжээр өсгөж 3.5 хувьд хүргэсэн. Ингэснээр нэг ам.доллар нь 7.75-аас 7.85 Хонг Конг долларын хооронд хэлбэлзэх тооцоолол хийжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.