Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХҮҮГИЙН ӨСӨЛТ ЭРЭЛТИЙН ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛСНААР ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАВ

ХҮҮГИЙН ӨСӨЛТ ЭРЭЛТИЙН ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛСНААР ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАВ

ХҮҮГИЙН ӨСӨЛТ ЭРЭЛТИЙН ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛСНААР ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ УНАВ

ХНС хүлээгдэж байснаар бодлогын хүүгээ 75 нэгжээр нэмэгдүүлсний дараа лхагва гаригт түүхий нефтийн үнэ огцом унав. ХНС-ын дарга Жером Пауэллийн инфляцийг бууруулахын тулд илүү түрэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн нь зах зээлийн унах гол хүчин зүйл боллоо.

Пүрэв гарагт Лондонгийн бирж дээр арилжаалагдсан Брент газрын тосны фьючерс баррель нь 0.4 хувиар буурч 89.56 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техас (WTI) газрын тосны үнэ 0.3 хувиар буурч, баррель нь 82.72 ам.доллар болсон байна.

Үнийн өсөлт, инфляц нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, түүхий нефтийн эрэлтэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Зээлийн хүү өндөр байгаа нь бензиний эрэлтэд сөргөөр нөлөөлж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг хязгаарлана.

Өнгөрсөн пүрэв гаригт сүүлийн 20 жилийн дээд цэгтээ хүрч чангарсан ам.долларын ханш газрын тосны импортод дарамт үзүүлж, хилийн чанад дахь түүхий нефтийн эрэлтийг бууруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.