Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын амины орон сууцны борлуулалт 2008 оны санхүүгийн хямралын түвшинд хүрч буурлаа

АНУ-ын амины орон сууцны борлуулалт 2008 оны санхүүгийн хямралын түвшинд хүрч буурлаа

АНУ-ын амины орон сууцны борлуулалт 2008 оны санхүүгийн хямралын түвшинд хүрч буурлаа

Өчигдөр АНУ-ын наймдугаар сарын орон сууцны борлуулалтын тоон мэдээлэл гарлаа. Наймдугаар  сард орон сууцны борлуулалт өмнөх сараас 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 19.9 хувиар буурсан буюу нийтдээ 4.8 сая орон сууц борлуулагджээ. Ингэснээр он гарснаас хойш АНУ-ын орон сууцны зах зээл долоо дахь сардаа уналттай байгаа бөгөөд энэ нь 2007 оноос хойш хамгийн урт үргэлжилсэн уналт болж байна.

Орон сууцны борлуулалт буурахад гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү жилийн өмнө 2.86 хувь байсан бол есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 хувьд хүрж 2008 оны санхүүгийн хямралын түвшиндээ эргэн ирсэн нь орон сууц шинээр худалдан авах иргэдийн эрэлтийг бууруулахад хүргэжээ.

Жишээлбэл, 500,000 ам.долларын орон сууцыг, 20 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр 2.86 хувийн хүүтэй худалдан авсан иргэн дараагийн 30 жилийн хугацаанд 200,000 ам.долларын хүүгийн төлөлт хийдэг байсан бол зээлийн хүү 6.02 хувь болон өссөнөөр 465,000 ам.долларын хүүгийн төлөлт хийх шаардлагатай болсон байна. Ингэснээр орон сууц худалдан авч буй иргэдийн хүлээгдэж буй зардал нэмэгдсэнээр орон сууцны эрэлт буураад байна.

Цар тахлын үеийн болон дараах мөнгөний болон төсвийн бодлого орон сууцны зах зээлийг хурдтай өсгөх хүчин зүйл болж байсан бөгөөд эргээд мөнгөний хатуу бодлого хэргэжүүлж эхэлснээр орон сууцны зах зээл уналтанд орж эхэлсэн юм.

Моргейжийн хүү өсөхөд АНУ-ын холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэр голлон нөлөөлж байна. Өчигдөр бодлогын хүүг 2.5 хувиас 3.25 хувь болгон нэмэгдүүлсэн бөгөөд он дуустал бодлогын хүүг  4.4 хувьд хүргэх төлөвтэй байна.

Наймдугаар сарын байдлаар орон сууцны үнэ жилийн өмнөөс 7.7 хувиар өсөж 389,500 ам.долларт хүрсэн бол өнгөрсөн сараас /413,800 ам.доллар/ 5.8 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.