ГУРАВДУГААР УЛИРАЛД RIVIAN КОМПАНИЙН БОРЛУУЛАТЫН ХЭМЖЭЭ 7 ХУВЬ ӨСЖЭЭ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian компани нь гуравдугаар улиралд 7000 гаруй автомашин үйлдвэрлэсэн буюу түүхэн дэх хамгийн их автомашин нийлүүлсэн улирал болж өнгөрсөн хэмээн өчигдөр мэдэгдлээ. Мөн 2022 онд нийт 25,000 автомашин нийлүүлнэ гэсэн зорилт тавиад байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу явж байна гэсэн юм.
Өчигдрийн бирж дээрх арилжаан дээр Rivian компанийн хувьцааны ханш гурван хувиар унасан үзүүлэлттэй байсан. Тэгтэл тус компаниас энэхүү мэдэгдэл гарсны дараа Rivian компанийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаан дээр долоон хувиар өсжээ.
Гуравдугаар улиралд Иллинойс дэх мужийн үйлдвэрдээ нийт 7,363 автомашин үйлдвэрлэснээс 6,584 автомашинг нь хэрэглэгчдэд хүргэсэн байна. Rivian компани нь одоогоор R1T, R1S SUV, болон хүргэлтийн автомашинуудыг Amazon компанид нийлүүдэг юм.
Rivian компани нь анх 2022 онд 50,000 автомашин нийлүүлэх зорилт тавиад байсан ч эдийн засгийн төлөв байдал, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлтэй холбоотойгоор гуравдугаар сард зорилтоо шинэчилж хоёр дахин бууруулсан юм.
Одоогийн байдлаар энэ жилд нийт 14,317 автомашин үйлдвэрлээд байгаа бөгөөд жилийн эцсээр 25,000 автомашин нийлүүлэх зорилтдоо хүрнэ гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй