Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ELON MUSK TWITTER КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ДАХИН ИРҮҮЛЛЭЭ

ELON MUSK TWITTER КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ДАХИН ИРҮҮЛЛЭЭ

ELON MUSK TWITTER КОМПАНИЙГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ДАХИН ИРҮҮЛЛЭЭ

Хамгийн анх дөрөвдүгээр сард Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk Twitter компанийг худалдан авах санал ирүүлж байсан. Долдугаар сард Twitter талбар дээрх хуурамч хэрэглэгчдийн тоо хэмжээг таван хувиас бага хэмээн тус компаниас мэдэгдсэн ч Elon Musk-ийн хамт олны зүгээс үүнээс их байна гэсэн үндэслэлтэйгээр гэрээгээ цуцалсан. 

Тиймээс Twitter компаниас Elon Musk-ийг шүүхэд дуудсан ба аравдугаар сарын 17-нд Делавэрийн Шүүхээр орж шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Гэтэл өчигдөр Elon Musk Twitter компанийг анх санал болгож байсан үнээрээ буюу 44 тэрбум ам.доллароор дахин худалдан авах санал ирүүллээ. Энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш 22.24 хувиар өссөн.

Elon Musk яагаад гэнэт тэмцлээ орхихоор шийдсэн нь тодорхойгүй байгаа ч Колумбын хуулийн сургуулийн профессор Eric Talley шүүх хурлаар олон тооны таагүй мэдээлэл гарч ирж болзошгүйтэй холбоотой гэв.

Elon Musk Twitter компанийг худалдан авснаар бүх зүйлийг хамарсан X хэмээх аппликэйшн бий болгоно гэж өмнө нь мэдэгдэж байсан. Нэмэлт хэд хэдэн үйлдлийн систем буюу мөнгө шилжүүлэх онцлогийг оруулж ирнэ гэсэн.

Musk Twitter-ийг худалдан авахыг зөвшөөрснөөс хойш 15.4 тэрбум ам.долларын үнэ хүрэх Tesla-гийн хувьцааг зараад байгаа юм. Мөн 12.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт Morgan Stanley (NYSE:MS), Bank of America Corp (NYSE:BAC), Mitsubishi UFJ (NYSE:MUFG) Financial Group Inc and Barclays (LON:BARC) Plc зэрэг банкуудаас авсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.