Хонгконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 5.04 хувиар өслөө
Өчигдөр АНУ-ын хөрөнгийн биржийн голлох индексүүд өссөнөөр өглөөний арилжаагаар Ази Номхон далайн улс орнуудын голлох хөрөнгийн биржийн индексүүд өсөөд байна.
10:28 цагийн байдлаар Хонгконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 5.16 хувиар өссөн байна. Энэ нь гуравдугаар сараас хойш үзүүлсэн нэг өдрийн хамгийн өндөр өсөлт боллоо. Хонгконгийн хөрөнгийн бирж өчигдөр баярын амралттай холбоотой ажиллаагүй бөгөөд энэ хугацаанд АНУ-ын S&P 500 индекс 5.65 хувиар өссөн юм.
Өсөлт үзүүлсэн томоохон компаниудаас дурдвал BYD Company /1211.HK/ 8.958 хувиар, Ping An /2318.HK/ 7.867 хувиар, Li Ning /2331.HK/ 7.769 хувиар, Meituan /3690.HK/ 6.741 хувиар, Alibaba /9988.HK/ 5.731 хувиар тус тус өссөн байна.
Харин Австралийн S&P/ASX 200 индекс 1.54 хувиар, Японы Nikkei 225 индекс 0.19 хувиар, Солонгосын Kospi индекс 0.01 хувиар тус тус өссөн байна.
БНХАУ-д улс тунхагласны баярын өдрүүд үргэлжилж байгаатай холбоотой Шанхай, Шенжений биржүүд энэ долоо хоногийн баасан гараг хүртэл амарч дараа долоо хоногийн даваа гарагаас арилжаа эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй