Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ФИЛИППИНИЙ ИНФЛЯЦ ӨСӨЖ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЛЭЭ

ФИЛИППИНИЙ ИНФЛЯЦ ӨСӨЖ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЛЭЭ

ФИЛИППИНИЙ ИНФЛЯЦ ӨСӨЖ БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЛЭЭ

Филиппиний жилийн инфляци есдүгээр сард 6.9 хувьд хүрч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд хүрснээр Төв банк он дуусахаас өмнө хүүгээ улам нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт үүслээ.

Есдүгээр сарын инфляцын түвшин 6.7 хувиас давсан нь хүнсний болон нийтийн ахуй хэрэглээний өндөр үнэ голлон нөлөөлжээ. Сүүлийн есөн сарын инфляцын дундаж өсөлт 5.1 хувь байгаа бол Төв банкны зорилтот түвшин 2-4 хувь юм.

Тус улсын төв банк энэ жил нийтдээ 225 суурь нэгжээр хүүгээ өсгөсөн боловч инфляц таамагласнаас өндөр гарч байгаа тул 11-12 дугаар сард хийх хурлаараа хүүгээ нэмж өсгөх магадлал нэмэгдлээ.

"Үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгодоо нийцүүлэн инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэхийн тулд цаашид бодлогын арга хэмжээ авахад бэлэн байна" гэж BSP мэдэгдэлдээ дурджээ.

Эдийн засагч Николас Мапа Төв банк инфляцийг намжаахын тулд энэ онд болох хоёр хурлаар бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөнө гэж найдаж байна хэмээжээ. Саяхан болсон хар салхины улмаас газар тариалангийн салбарт хохирол учирсан тул хүнсний үнэ өндөр хэвээр байх болно гэж Мапа мэдэгдлээ. Үүний улмаас аравдугаар сард инфляц улам өсөхөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.