ОПЕК+ газрын тосны олборлолтоо бууруулна
Лхагва гарагт ОПЕК+ нефтийн олборлолтоо огцом бууруулахаар тохиролцож, зах зээлийн нийлүүлэлтийг хязгаарлалаа. Харин АНУ-ын засгийн газар тус гэнэтийн шийдвэрийг алсын хараагүй шийдвэр хэмээн шүүмжиллээ.
Барууны орнуудын хүүгийн өсөлт, дэлхийн эдийн засаг суларсан зэрэгт хариу арга хэмжээ авахын тулд өдрийн олборлолтоо 2 сая баррелиар буюу дэлхийн нийлүүлэлтийн 2% -ийг бууруулна хэмжээ.
Ерөнхийлөгч Жо Байден үнийг бууруулахын тулд стратегийн газрын тосны нөөцөө үргэлжлүүлэн гаргах ба Путины Украйнд хийсэн халдлагын сөрөг нөлөөлөл үргэлжилж байгаа энэ үед ОПЕК+-ийн үйлдвэрлэлийн квотыг бууруулах алсын хараагүй шийдвэрт Ерөнхийлөгч сэтгэл дундуур байна” хэмээн цагаан ордон мэдэгджээ.
АНУ-ын албаныхан Вашингтон газрын тосны үнийг бууруулахыг хүсэж байгаа нэг шалтгаан нь Москваг газрын тосны орлогоос салгах явдал гэж мэдэгджээ. Байден энэ жил Эр-Риядад очсон боловч эрчим хүчний салбарт хамтран ажиллах амлалт авч чадаагүй. Украин дахь Москвагийн үйлдлийг Саудын Араб шүүмжлээгүй нь харилцаа улам хурцадсан.
Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман дэлхийн өнцөг булан бүрд төв банкууд инфляцын эсрэг эрчтэй тэмцэж байгаа энэ үед ОПЕК+ идэвхтэй байх шаардлагатай хэмээжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй