Энэтхэгийн рупи ам.доллар эсрэг суларлаа
Рупийн ханш дөрвөн долоо хоног дараалан идэвхтэй суларч нэг ам.доллар 82.356 рупи болж бүх цаг үеийн хамгийн доод цэгт хүрэв.
Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том түүхий нефтийн импортлогч орон бөгөөд энэ долоо хоногт газрын тосны үнэ өссөн нь рупигийн ханшид хамгийн том нөлөө үзүүллээ. Тус улс газрын тосны хэрэгцээнийхээ 80 орчим хувийг импортоор хангадаг тул мөнгөн тэмдэгтийн ханш нь газрын тосны үнийн өсөлтөд мэдрэмтгий байдаг.
Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд нийлүүлэлтээ бууруулсны улмаас нефтийн үнэ өссөн. Түүхий нефтийн үнэ энэ долоо хоногт 7%-11%-иар өссөн бөгөөд энэ оны Орос-Украины мөргөлдөөнөөс хойших хамгийн том өсөлттэй юм.
Рупигийн ханш сулар ч байгаа нь Энэтхэгийн төв банк эдийн засаг руу ам.долларын нийлүүлэлт хийхэд хүргэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй