Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Mastercard нь крипто валютын арилжаа хийх боломж олгоно

Mastercard нь крипто валютын арилжаа хийх боломж олгоно

Mastercard нь крипто валютын арилжаа хийх боломж олгоно

Mastercard аравдугаар сарын 17-нд санхүүгийн байгууллагуудад крипто валютаар арилжаа хийх бололцоог үйлчлүүлэгчдэдээ хүргэх шинэ хөтөлбөр дээр ажиллаж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

"Crypto Source" гэж нэрлэгдэх энэ хөтөлбөр нь хэрэглэгчдэд крипто валют худалдан авах, эзэмших, зарах боломжийг олгох зорилготой бөгөөд аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлтээр “Crypto Secure” шийдлийг оруулж иржээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Paxos Trust компанитай хамтран ажиллаж байгаа ба 2022 оны дөрөвдүгээр улиралд олон нийтэд хүргэхээр хүлээгдэж байна. Paxos Trust компани нь иймэрхүү үйлчилгээг өмнө нь PayPal компанид олгож байсан ба 2020 онд тус компаниас крипто валютын үйлчилгээг анх санал болгож байсан.

Энэхүү хамтран ажиллаж буй төслийн хүрээнд, Paxos банкнуудын нэрийн өмнөөс крипто хөрөнгийн худалдаа, харгалзах үйлчилгээ үзүүлэх бол Mastercard өөрийн технологийг хэрэгжүүлж, крипто худалдааг банкнуудын сүлжээнд нэгтгэнэ.

Mastercard крипто валютын зах зээлд орох тууштай хандлагатай байгаа хэмээн тус компанийн кибер хэлтсийн захирал Ajay Bhalla мэдэгдсэн. Mastercard компани нь крипто валюттай холбоотой хэд хэдэн хөрөнгө оруулалт хийсний дотор есдүгээр сард криптогийн үйлчилгээ үзүүлдэг CipherTrace-ийг худалдан авсан юм.

“Бид олон нийтэд крипто арилжаанд орох найдвартай замыг бий болгож байна. Крипто платформуудад зохицуулалт орж ирснээр аюулгүй байдлын илүү өндөр түвшин бий болох ба ирэх жилүүдэд өнөөдөр тулгарч буй асуудлууд шийдэгдсэн байх болно” гэж тус компаниас мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.