Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

СЗХ-оос "ГОЛОМТ БАНК" ХХК-д олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл олголоо

СЗХ-оос

СЗХ-оос "ГОЛОМТ БАНК" ХХК-д олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл олголоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй системд нөлөө бүхий банкнуудын хувьчлалын ажлын үргэлжлэл болох “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр Голомт банк нь банкны реформын хүрээнд олон нийтэд санал болгон хувьцаагаа гаргахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хоёр дахь банк болж байна.

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлын хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгосноор /IPO/ хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.

ЭРХЭМ ТА ГОЛОМТ БАНКНЫ IPO-ЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ https://lnkd.in/ekeQdGu2 ХАЯГТ ХАНДАЖ АВНА УУ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.