Инфляц Ба Зах Зээл
Крипто зах зээл уналт, завсрын сонгуулийн дараа аль улс төрийн нам Конгресст хяналтаа тогтоох нь тодорхойгүй байдлаас болж хөрөнгийн зах зээл гурван өдөр дараалсан өсөлтөө хадгалж чадалгүй уналаа.
Пүрэв гарагт гаргахаар төлөвлөж буй аравдугаар сарын ХҮИ-ийн тайлангийн үр дүнгээс шалтгаалж Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хурдаа бууруулах эсэхээ шийдэх болно. ХҮИ нь сагсан дахь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг.
CNBC-ийн Жим Крамер хэрэв аравдугаар сарын хэрэглээний үнийн индекс таагүй гарвал зах зээл дахин унаж магадгүй гэж анхааруулав. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчид хэрэглээний үнийн индексийн мэдээллээс урьтаж хөдөлсөн гэсэн үг.
Крамер хөрөнгө оруулагчдад хагас дамжуулагч болон технологийн хувьцаа, тэр дундаа Meta, Amazon, Apple, Netflix гэх мэт нэрсээс хол байхыг зөвлөсөн.
Эдгээр компаниудын зарим нь бусдаасаа хавьгүй сайн ажиллаж байгаа ч ханш инфляцын түвшин өсвөл бүгдэд адилхан муугаар нөлөөлөх болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй