Илон Маск Теслагийн хувьцааг зарсан мэдээллийг дагаад хувьцааны ханш 7.17 хувиар уналаа
Илон Маск Твиттерийг худалдаж авсны дараа буюу арваннэгдүгээр сарын 4-8 өдрийн хооронд өөрийн эзэмшдэг Теслагийн 3.95 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 19.5 сая ширхэг хувьцааг зарсан байна. Тус мэдээллийг дагаад өчигдөр Тесла компанийн хувьцааны ханш 7.17 хувиар унажээ.
Илон Маск наймдугаар сард 7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Теслагийн хувьцааг зарсан бөгөөд дөрөвдүгээр сараас хойш нийтдээ 19 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Теслагийн хувьцааг зараад байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Илон Маск Теслагийн хувьцааг их хэмжээгээр зарж байгаа нь Твиттерийг худалдаж авахтай холбоотой юм.
Энэ долоо хоног Теслагийн хувьд хэцүүхэн долоо хоног болж байна. Долоо хоногийн эхээр Тесла компани жолоодлогын асуудалтай 40,000 автомашинаа эргүүлэн татаж засвар хийхээ мэдэгдсэн бөгөөд тус мэдээлэлтэй холбоотой хувьцааны ханш даваа, мягмар гарагт нийтдээ 7.94 хувиар унасан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй