Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nio улирлын тайлангаа зарлалаа

Nio улирлын тайлангаа зарлалаа

Nio улирлын тайлангаа зарлалаа

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани болох Nio нь өчигдөр гуравдугаар улирлын тайлангаа зарлаж, хувьцааны ханш 11 хувиар өсжээ. Тус компанийн автомашины борлуулалт жилийн өмнөхөөс 29 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байсан ч цэвэр ашиг 577.9 сая ам.долларын алдагдалтай болсон нь маш хангалтгүй үзүүлэлт юм.

Гуравдугаар улирлын борлуулалтын орлого 1.83 тэрбум ам.доллар буюу жилийн өмнөхөөс 32.6 хувиар өссөн, нэгж хувьцаан дахь алдагдал 30 цент буюу жилийн өмнөхөөс тав дахин муу байна. Улирлын эцсээр 7.2 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний хэмжээтэй байсан нь хоёрдугаар улирлын эцэст байсан хэмжээнээс 0.9 тэрбум ам.доллароор бага байна.

Гуравдугаар улиралд нийт 31,607 автомашин нийлүүлснээр цэвэр ашгийг 13.3 хувь болгожээ. Энэ нь хоёрдугаар улиралд 13 хувь байснаас өссөн үзүүлэлт хэдий ч жилийн өмнөх 20.3 хувиас уналттай байна. Нийт цэвэр ашиг жил ирэх тутамд унаж байгаа нь түүхий эдийн үнийн өсөлттэй шууд хамааралтай.

Тус компанийн гүйцэтгэх захирал William Bin Li мэдэгдэлдээ “Шинэ ET5 автомашины загвар нь их хандалттай байгаа тул дөрөвдүгээр улирлын борлуулалтын орлого өснө” гэв. Дөрөвдүгээр улиралд 43 - 48 мянган автомашин үйлдвэрлэхээр хүлээгдэж байгаа тул борлуулалтын орлого 2.4 - 2.7 тэрбум ам.доллар болох урьдчилсан тоцоолол хийжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.