Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжинэ

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжинэ

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжинэ

БНХАУ-ын төв банк, банкны болон даалтгалын салбарын холбогдох зохицуулагч байгууллагаас өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн секторыг дэмжихтэй холбоотой мэдэгдэл хийсэн байна. Тус мэдээлэлтэй ойр ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалжийн Ройтерс агентлагт мэдээлснээр бол зохицуулагч байгууллагууд санхүүгийн салбарын байгууллагуудаас үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудын санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг хангах, өрийн бүтцийг дахин өөрчлөхтэй холбоотой дэмжлэг үзүүлэхийг шаардсан байна.

Тус мэдээлэл гарсантай холбоотой 11:43 цагийн байдлаар Хонгконгийн үл хөдлөх салбарын индекс /HSI PROP/ 7.85 хувиар өсөөд байна. Индекст багтаж буй компаниудаас дурдвал Country Garden /2007.HK/ 44.19 хувиар, CG Services /6098.HK/ 30.19 хувиар, Longfor Group/0096.HK/ 22.25 хувиар, New World Dev /0017.HK/ 11 хувиар тус тус өсөж байна. Харин Hang Seng индекс тус хугацаанд 3.29 хувиар өссөн байна.

Дээр дурдсан мэдээллээс үзэхэд гар дээрх бэлэн мөнгөний их үлдэгдэлтэй гадны томоохон хөрөнгө оруулалтын сангууд Хятадын хямд компаниуд руу тохиромжтой цагийг хүлээн шуурч байгаа нь илт байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.