Хятад, Америкын зөрчил
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар АНУ, Хятадын хурцадмал харилцааг шинэ хүйтэн дайнд хүргэхээс урьдчилан сэргийлэх зорилготой гурван цагийн уулзалт, хэлэлцээрийг хийж Тайван, Хойд Солонгосын асуудлаар ярилцсан байна.
Энэ үеэр хоёр орны удирдагчид хүний эрх, ОХУ Украины дайн, дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжих талаар ойр ойрхон хэлэлцэж байхаар тогтжээ.
БНХАУ-ын хувьд өөрийн орны салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайван хэмээх бие даасан арлыг өөрийн мэдлээс гаргахгүй гэдгээ эртнээс мэдэгдэж ирсэн бөгөөд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй байгаа юм.
Харин АНУ-ын хувьд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж, БНХАУ-ыг буруутгаж ирсэн билээ.
Тэгвэл энэхүү хэлэлцээрийн дараа Ши Жиньпин хийсэн мэдэгдэлдээ Тайванийн талаар онцлон анхааруулсан байна.
"Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд АНУ-ын хувьд Хятадын дотоод бодлогод оролцохгүй байх, давж болохгүй "эхний улаан шугам юм гэжээ.
Харин Байден хэлэхдээ АНУ-ын Тайванийн талаар баримтлах бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг дахин сануулж, дахин хүйтэн дайн хийх шаардлагагүй, Хятадыг дайн өдөөхөөр төлөвлөж байна гэж бодохгүй байна гэсэн байна.
Мөн тэрээр БНАСАУ-ын талаар хэлэхдээ, Пхеньяны зэвсгийн туршилтад Бээжин ямар нэгэн нөлөө үзүүлсэн эсэхийг мэдэхэд бэрх байна гэжээ.
Ши Жиньпин, Путин хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд сайжирч, Оросыг Украин руу довтлохоос хэдхэн хоногийн өмнө хамтын ажиллагаагаа дахин баталгаажуулсан.
Гэвч БНХАУ-ын хувьд барууны хориг арга хэмжээнээс болгоомжилж материаллаг дэмжлэг үзүүлэхээс түдгэлзэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен дараагийн хэлэлцээрийг хийхээр Бээжинд айлчлахаар болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй