Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Turquoise Hill Resources-ийн улирлын тайланг танилцууллаа

Turquoise Hill Resources-ийн улирлын тайланг танилцууллаа

Turquoise Hill Resources-ийн улирлын тайланг танилцууллаа

Оюу Толгой гуравдугаар улиралд хүдрийн олборлолтоо өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсгөж 26.1 сая тоннд хүрсэн бөгөөд үүнээс 10.6 сая тонн хүдэр боловсруулж өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар илүү боловсруулалт хийжээ. Гэсэн хэдий ч хүдэрт агуулагдах үнэт металын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага байжээ. Үүнд зэсийн агууламж өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар, алт 65.1 хувиар буурсан бол мөнгөний агууламж 2.3 хувиар өссөн байна.

Хүдэрт агуулагдах үнэт металын хэмжээ багассантай холбоотой тайлант онд TRQ компанийн баяжмалд агуулагдах зэсийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар буурч 41.8 мянган тоннд хүрсэн бол алтны борлуулалт өмнөх оны мөн үеэс 62.4 хувиар буурч 56 мянган унц, мөнгө 1.4 хувиар өсөж 282 мянган тоннд хүрсэн байна.

Дээр дурдсан нөхцөл байдлаас шалтгаалж борлуулалтын орлого тайлант улиралд 40.9 хувиар буурч 391.1 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд баяжмалд агуулагдах зэсийн борлуулалтын орлого 27 хувиар буурч 288.9 сая ам.доллар, алтны борлуулалт 62.8 хувиар буурч 96.8 сая ам.доллар, мөнгөний борлуулалт 14.3 хувиар буурч 5.4 сая ам.долларт хүрсэн байна.

Борлуулалтын орлого ийнхүү буурахад үнэт металын агууламж буурсан нь нөлөөлөөд зогсохгүй үнэт металуудын ханш буурсан нь голлон нөлөөлжээ. Тайлант улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн ханш 17.4 хувиар, алтны ханш 3.4 хувиар тус тус буурсан байна.

Тайлант хугацаанд борлуулалтын орлого буурсан мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаас шалтгаалан цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч 40 сая ам.долларт хүрчээ.

Хэдий борлуулалт тааруухан байгаа ч Оюу толгойн олборлолт төлөвлөгөөнийхөө дагуу явж байна. 2022 онд Оюу толгой 110-150 мянган тонн зэс олборлоно гэж төлөвлөж байгаа бол алтны олборлолтоо өмнө нь 150-170 мянган тоннд хүргэнэ гэж байсан зорилтоо өсгөж 165-185 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Мөн далд уурхайн тогтвортой олборлолтыг амласныхаа дагуу 2023 оны эхний улиралд эхлүүлнэ хэмээн Turquoise Hill Resources Ltd компанийн гүйцэтгэх захирал Steve Thibeault мэдэгдсэн байна.

Мэдээж тайлант улиралд хамгийн том онцлох мэдээлэл нь Rio Tinto-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах санал юм. Саналтай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хурал хяналт, шалгалттай холбоотой хугацаагүйгээр хойшлоод байгаа бөгөөд компанийн зүгээс хэлцэлтэй холбоотой мэдээллүүдийг хараахан өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.