Голомт банкны 92.3 сая ширхэг хувьцааг хөрөнгө оруулагчдын дансанд байршуулж дууслаа
Голомт банкны хувьцааны анхдагч арилжааны захиалга 2022.11.23-30-ны өдрүүдэд үргэлжилж 169.2 хувийн биелэлттэй, Greenshoe хэрэгжүүлсэн дүнгээр нийт 118.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Ингэснээр тус IPO-д оролцсон нийт харилцагчдын захиалга 34.8 хувиар хувь тэнцүүлэн биелэхээр болж, 10 хүртэл ширхэг захиалгыг 100 хувь биелүүлсэн болно.
Тэгвэл өнөөдөр Голомт банкны хөрөнгө оруулагчдын үнэт цаасны дансанд эзэмшиж буй хувьцааг нь байршуулж дууслаа.
Таны биелээгүй захиалгын мөнгөн дүн “Арилжааны данс”-нд үлдэх бөгөөд та trader.golomtcapital.com вэб сайтаар болон Golomt Сapital апликэйшнийг ашиглан тун удахгүй эхлэх Голомт банкны хувьцааны хоёрдогч арилжаанд оролцох боломжтой юм.
Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг СЗХ зэрэг зохицуулагч байгууллагуудаас тун удахгүй өгөхөөр хүлээгдэж байна.
Мөн та онлайн брокерийн үйлчилгээний “Зарлага гаргах” цэсээр хүсэлтээ илгээж, өөрийн бүртгүүлсэн банкны дансандаа авах боломжтой.
ТАЙЛБАР
- Арилжааны данс: IPO захиалгаас биелээгүй үлдсэн мөнгөн дүн байршина
- Ногдол ашгийн данс: IPO захиалын биелсэн мөнгөн дүн байршина
АРИЛЖААНЫ ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ ЗААВАР:
АППЛИКЭЙШН: Golomt Capital
Алхам: Миний багц – Арилжааны данс – Зарлага гаргах цэсээр зочлон мөнгөн дүн, дансны дугаарыг сонгоод хүсэлтээ илгээх
ОНЛАЙН БРОКЕР СИСТЕМ: trader.golomtcapital.com
Алхам: Мөнгө хүсэх өргөдөл – Хоёрдогч арилжааны данс цэсээр зочлон мөнгөн дүн, дансны дугаараа сонгоод хүсэлтээ илгээхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй