Хятадын эдийн засгийн өсөлт Дэлхийн эдийн засгийн аврагдах найдвар биш
БНХАУ-ын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог. Түүхээс харахад Хятадын эдийн засгийн өсөлт хурдацтай байх үед бусад улсаас импортлох бараа бүтээгдэхүүн болон худалдааны эргэц хурдацтай нэмэгдэж, энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн үндэс суурь болж ирсэн. Гэвч цар тахлын хорио цээрийн бодлого нь хятад иргэдийг нэмэлт орлогоо зарцуулахын оронд хадгалахад нөлөө үзүүлсэн юм.
Хятадын банкны мэдээллээс харахад өрхүүдийн эзэмшиж буй юанийн хадгаламж 2022 онд дээд амжилт тогтоож 17.8 их наяд юаньд хүрчээ. Бэлэн мөнгөний хэрэглээ ихтэй Хятадын иргэд цар тахлын үед хаагдсан үйлчилгээнд мөнгөө зарцуулах төлөвтэй байна.
Товчоор хэлбэл, бараа таваарт бус үйлчилгээнд тулгуурласан өсөлт нь Хятадын эдийн засгийн өсөлтийг гадагшаа бус дотогш хандуулах магадлалтай байгаа юм.
Morgan Stanley лхагва гарагт бичсэн нийтлэлдээ “Хятад улс бизнесээ дахин нээсэн ч дэлхийн бусад улс орнуудад үзүүлэх нөлөөлөл бага, учир нь мөнгөний ханш чангаралтаас үүдэн дэлхийн нийт эрэлт удааширч байна” гэжээ.
Өнгөрсөн онд БНХАУ дэлхийн эдийн засгийн нийт өсөлтийн тавны нэгийг бүрдүүлж бусад өрсөлдөгч улс оронтой харьцуулбал дэлхийн эдийн засагт өндөр нөлөө үзүүлжээ. Харин 13.5 орчим хувийг АНУ, 9.3 хувийг Энэтхэг, 3.4 хувийг Япон эзлэхээр байгааг Лондонгийн Дэлхийн эдийн засгийн судалгааны байгууллага тооцжээ.
“2023 онд БНХАУ-ын ДНБ 5.7 хувь хүртэл өснө гэж харж байна” хэмээн Morgan Stanley хэлжээ. Мөн “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал нь уналт болж хувирах эрсдэлтэй байна” гэж Дэлхийн Банк анхааруулав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй