Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Таваарын тойм

Таваарын тойм

Өнгөрөгч долоо хоногт алтны ханш 1.04 хувиар өссөн байна. 2002 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрээд байсан ам.долларын ханш 0.75 хувиар унасан нь алтны ханшийн өсөх гол шалтгаан боллоо. Гэсэн хэдий ч АНУ-ын төв банкны зүгээс бодлогын хүүг эрчимтэй нэмэх магадлалтай тул алтны ханш уналтын чиг хандлагаа хадгалсан хэвээр байна. АНУ-ын алтны фьючерс 0.2 хувиар өсөж, 1672 ам.долларт хүрсэн байна.
RJO Futures-ийн зах зээлийн ахлах стратегич Даниел Павилонис, "Алтны зах зээл илүү эрчтэй хөдөлгөөн үзүүлэх боломжтой бүсэд байна, гэхдээ энэ бүхэн ам.долларын ханш хэрхэхээс хамаарна" хэмээжээ. 
Энэ улиралд алтны ханш найман хувиар суларсан. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн урт дараалласан уналт боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчлэн эзэлсэн Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсан нь алтны ханшид нөлөө үзүүлсэнгүй. 
ХНС өндөр инфляцтай хатуу тэмцэж байгаа нь хөрөнгө оруулагчдыг алт сонирхохгүй байхад хүргэж байна. Нэг ёсондоо, хүү өсөж байгаа нь ямар ч хүүгүй алтыг сонирхох хэрэгцээг үүсгэхгүй байна. 
Спот мөнгө 1.1 хувиар нэмэгдэж, унц нь 19.02 ам.доллар болсон бол цагаан алт 0.6 хувиар буурч 859.88 ам.доллар болжээ. 
Палладийн үнэ 1.2 хувиар буурч, нэг унц нь 2174.75 доллар болсон бөгөөд 2023 онд автомашины салбарын хэтийн төлөв сайжирвал цагаан алтны бүлгийн металууд бусад металаас илүү өндөр өсөлт үзүүлэх магадлалтай байна. 
Өмнөд Африкийн уурхайд нийлүүлэлтийн асуудал үүссэн нь цагаан алт болон палладийн зах зээлд эрэлт үүсгэж ханш чангарах төлөвтэй байна. 

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ОПЕК+ олборлолтоо өдөрт нэг сая гаруй баррелиар бууруулах мэдээлэл гарсан тул даваа гарагт нефтийн үнэ 3 хувиар өсөж нээгдлээ. 
Брент маркийн нефтийн фьючерс баррель нь 2.51 ам.доллар буюу 3 хувиар өсөж 87.65 ам.долларт хүрэв. АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн үнэ мөн 3 хувиар буюу 2.39 ам.доллараар нэмэгдэж, баррель нь 81.88 ам.доллар болжээ.
Эрчим хүчний гол хэрэглэгч Хятад улсын хөл хорио, зээлийн хүүгийн өсөлт, ам.долларын ханшийн өсөлт нь дэлхийн санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, газрын тосны үнэ дөрвөн сар дараалан уналаа.
Нефть экспортлогч орнуудын байгууллага болон тэдний холбоотон буюу ОПЕК+ үнийг дэмжихийн тулд лхагва гаригт болох уулзалтаас өмнө олборлолтоо өдөрт нэг сая гаруй баррель бууруулахаар хэлэлцэж байна.
Гэсэн хэдий ч ОПЕК+ долдугаар сард олборлолтын төлөвлөгөөгөө бараг гурван сая баррелиар дутуу гүйцэтгэсэн гэж хоёр эх сурвалж мэдэгдэв, учир нь зарим гишүүн оронд тавьсан хориг арга хэмжээ болон хөрөнгө оруулалт хангалтгүй байсан нь олборлолтоо нэмэгдүүлэх боломжийг боогдуулсан аж. 

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.