Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Таваарын тойм

Таваарын тойм

АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээлэл сайн гарч Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хүчтэй өсгөх бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн хүлээлтээс үүдэн алтны ханш уналаа. 
Алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 1693.19 доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 0.4 хувиар буурч 1703.4 ам.доллар болжээ.
Ам.долларын индекс тогтвортой байж, баасан гарагт долоо хоногийн дээд цэгтээ хүрсэн нь алтны худалдан авалтыг бууруулаа.  
Есдүгээр сард АНУ-ын ажлын байр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.5 хувь хүртэл буурсан нь хөдөлмөрийн зах зээл сайн байгаа тул ХНС инфляцыг дарж авах сайхан боломж юм.
Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Сангийн ерөнхийлөгч Жон Уильямс баасан гарагт АНУ-ын төв банк инфляцийг бууруулж, эдийн засгийн үйл ажиллагааг илүү тогтвортой байлгахын тулд илүү их ажил хийх ёстой гэж мэдэгдсэн. Гэхдээ тус үйл явцын хариуд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх магадлалтайг тэрээр анхааруулав. 
Одоо хөрөнгө оруулагчид пүрэв гарагт гарах АНУ-ын инфляцын мэдээлэлд анхаарлаа хандуулж байна. 
Баасан гарагийн тоо баримтаас харахад инфляц Германы эдийн засагт үзүүлэх дарамт чангарч, импортын үнийн өсөлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, жижиглэнгийн борлуулалт буурсан зэрэг нь Европын хамгийн том эдийн засаг уналтад орж байгааг илтгэж байна.         
Энэтхэг рупигийн ханшийн уналтаас үүдэн орон нутгийн алтны эрэлт буурч, өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт биет алтны үнэ хямдарсан байна. Азийн бусад орнуудад мөн тус үйл явдал адилхан давтагдсан байна.    
Дэлхийн хамгийн том алтаар баталгаажсан биржийн арилжааны сан болох SPDR Gold Trust-ын алт баасан гаригт 0.21 хувиар буурч 944.31 тонн болжээ.

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

Өнгөрсөн долоо хоногт ОПЕК+-ийн гарцын бууралт болон Европын холбоо ОХУ-ын нефтийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа нийлүүлэлт багасна гэсэн хүлээлтээс үүдэн зах зээл өсөж таван долоо хоногийн дээд цэгтээ хүрэв.
Брент маркийн нефтийн фьючерс 81 цент буюу 0.8 хувиар буурч, баррель нь 97.11 ам.доллар болсон бол Баруун Техасын газрын тосны үнэ 76 цент буюу 0.8 хувиар буурч 91.88 ам.доллар болжээ.
Нефть экспортлогч орнуудын байгууллага болон Орос зэрэг холбоотон орнууд олборлолтын зорилтоо өдөрт 2 сая баррелиар бууруулахаар тохиролцсоны дараа Brent болон WTI маркийн үнэ өнгөрсөн долоо хоногт гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хувиар өссөн байна.
Европын холбоо Оросын газрын тосонд тавьсан хориг хэрэгжихээс өмнө ОПЕК+ олборлолтоо бууруулсан нь хүнд байгаа зах зээлд улам дарамт болох болно. Европын Холбооны Оросын түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээ арванхоёрдугаар болон хоёрдугаар сард тус тус хэрэгжинэ.
Банк болон брокерийн компаниудын шинжээчид түүхий нефтийн үнийн таамаглалаа нэмэгдүүлж, ирэх саруудад Brent баррель нь 100 ам.доллараас дээш өснө гэж таамаглаж байна.

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.