Таваарын тойм

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын хэрэглээний үнийн индекс таамагласан түвшингээс өндөр гарсан нь холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахиад хүчтэй нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтээс үүдэн алтны ханш хүчтэй уналаа.
ТУРК
Есдүгээр сард Турк улс 39 мянга гаруй кг алт импортолсон нь өнгөрсөн оны мөн үеээс 16 дахин их байна. Хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүд гадаад валютын гүйлгээнд алтыг ашиглаж байгаа нь алтны импортыг нэмэгдүүлсэн байна. 
2020 оны нэгдүгээр сард 1 ам.доллар 5.50 лиратай тэнцэж байсан бол одоо Туркийн мөнгөн тэмдэгт 300 гаруй хувиар суларсан. Валютын ханшийн уналт болон 83.45 хувьтай байгаа өндөр инфляц нь алт ашиглаж гадаад гүйлгээ хийхэд хүргэсэн байна. 
ХЯТАД
Харин энэ оны  хоёрдугаар улиралд дэлхийн алтны үнэт эдлэлийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн боловч энэ оны нэгдүгээр улиралаас гурван хувиар багассан байна. 
Хэрэглэгчдийн одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын сэтгэл ханамж, цаашдын эдийн засгийн чиг хандлагын талаарх хүлээлтийг тодорхойлдог Хятадын Хэрэглэгчийн Итгэлийн Индекс нэгдүгээр улиралд 27 хувиар буурсан нь Хятадад өрхүүдийн эдийн засаг тааруу байгааг харуулж байна. 
Хоёрдугаар улиралын үнэт эдлэлийн эрэлт үргэлж харьцангуй сул байдаг ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятадын хэрэглэгчид үнэт эдлэлийн худалдан авалтаас татгалзаж, нэг жилийн хугацаанд эрэлт 25 хувиар буюу 99.5 тонноор буурчээ. 
Гэхдээ банкууд болон үйлдвэрлэгчид Шанхайн алтны биржээс (SGE) алт авах нь нэмэгдэж байгаа нь өнөөгийн үнэ цэн харьцангуй хямд илэрхийлж байгаа тул үнэт эдлэлийн эрэлт сайжирна хэмээн хүлээж байна.

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Кувейт зэрэг Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын хэд хэдэн гишүүн орон болон түүний холбоотон орнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд олборлолтоо бууруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед нефтийн үнийг тогтворжуулах хамтын сонирхлоо илэрхийлэв.
Лондонгийн арилжаагаар Brent газрын тосны фьючерс ханш баррель нь 1.1 хувиар өсөж 92.47 ам.доллар болсон бол АНУ-ын WTI-ийн фьючерс баррель нь 0.9 хувиар өсөж, баррель нь 85.37 ам.доллар болжээ. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш долоон хувиар  унасан нь ам.долларын ханш чангарч, АНУ-д бараа материал хүлээгдэж байснаас их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой юм.
АНУ болон Саудын Арабын хооронд үл ойлголцол үүсэж байгаа энэ үед ОПЕК+-ийн гишүүд нийлүүлэлтийг бууруулахыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Байдены засгийн газар олборлолтоо бууруулснаар нефтийн үнийг өсгөж, Москвад илүү их түүхий нефтийн орлого өгөх нь Украины эсрэг дайныг дэмжиж буй хэрэг гэж шүүмжилсэн.
Мөн Саудын Арабыг ОПЕК-ийн жижиг гишүүдээ олборлолтоо танах шаардлагыг дагаж мөрдөхийг шахаж байна гэж буруутгав.
Гэвч АНУ түүхий нефтийн үнийг бууруулахын тулд өнгөрсөн долоо хоногт Стратегийн газрын тосны нөөцөөс (SPR) 7.7 сая баррель газрын тос нийлүүлсэн байна. 
Энэ жил Хятадын эдийн засагт их хэмжээний хохирол учирсан ч тус улс COVID-ийг тэглэх бодлогоо баримтална гэж Ням гарагт Ши Жиньпин мэдэгдэв.
Гэхдээ Хятадын ерөнхийлөгч “Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд Бээжин зарлага, урамшууллыг нэмэгдүүлнэ” гэж мөн мэдэгдсэн байна. Хятадын эдийн засгийн идэвхжил удааширч байгаа тул энэ жил түүхий нефтийн импортын хэмжээ эрс буурсан байна. 

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.