Таваарын тойм
АНУ-ын төв банк энэ оны сүүлээр хэт чанга бодлогоо сулруулах төлөвтэй байгаа тул өнгөрөгч долоо хоногт алтны ханш 1.8 хувийн өсөлт үзүүлж спот ханш1670.78 ам.доллар хүртэл өссөн байна.
ХНС-ын зарим гишүүд бодлогын хүүгээ дахин хэт өндөр өсгөхийн эсрэг байгаа талаар мэдээлэл зарлагдсаны дараа зах зээл огцом өслөө. АНУ-ын алтны фьючерс 0.3%-иар өсч 1,661.60 доллар болжээ.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ хэт огцом өсгөж, эдийн засгаа “хүчээр уналтад” оруулахаас зайлсхийх ёстой бөгөөд зээлийн өртөг нэмэгдэх хурдыг сааруулах талаар ярьж эхлэх цаг нь болсон гэж Сан Францискогийн Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Мэри Дэйли баасан гарагт мэдэгдэв.
ХНС өндөр инфляцтай тэмцэж байгаа тул ирэх сард жишиг хүүгээ 75 суурь пунктээр өсгөнө гэж олон нийт таамаглаж байна.
Хэдийгээр алтыг инфляциас хамгаалах хэрэгсэл гэж үздэг ч ам.долларын өндөр хүү хөрөнгө оруулагчдад алтыг сонирхох боломж олгохгүй байна.
Дэлхийн хамгийн том алтаар баталгаажсан биржийн арилжааны сан болох SPDR Gold Trust-ийн нөөц баасан гарагт 0.3 хувиар буурч, 928.10 тонн болжээ.
Спот мөнгө нэг унц нь 0.5%-иар буурч 19.30 доллар, цагаан алт 0.4%-иар өсч 935.38 доллар, палладиум 0.1%-иар өсч 2021.31 ам.доллар болжээ.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
Европын холбооноос Оросын нефтийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ хэрэгжихээс өмнө дэлхийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа тул газрын тосны ханш өсөлттэй байна.
Брент маркийн нефтийн фьючерс 54 цент буюу 0.6%-иар өсч, баррель нь 94.04 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ 51 цент буюу 0.6%-иар өсч 85.56 ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Брент 2%-иар өссөн ам.долларын ханш суларч, Хятадад COVID-19-ийн хязгаарлалтыг хөнгөрч эрэлт нэмэгдэх найдлага төрсөнтэй холбоотой.
ЕХ-нд Оросын импортын хориг 12-р сарын 5-наас хэрэгжиж эхэлснээр дэлхийн нефтийн нийлүүлэлт тасалдана гэж үзэж байна. Мөн Оросын нефтийн бүтээгдэхүүний импортыг 2-р сард бүрэн зогсоохоор төлөвлөж байна.
ХНС арваннэгдүгээр сарын эхээр хүүгээ өсгөх төлөвтэй байгаа ч ирээдүйн хүүгийн өсөлтийн хурд, хэмжээг багасгаж магадгүй.
ХНС-ын хүүгийн өсөлт удаашрах нь түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж буй ам.долларын ханшийг сулруулах ба долларын ханш сулрах нь бусад валют эзэмшигчдэд газрын тос зэрэг ам.доллараар үнэлэгдсэн түүхий эдийг илүү хямд авах боломжийг олгоно.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.