Таваарын тойм

Спот алтны үнэ унц нь 1642.59 ам.доллар, фьючерс ханш 1645.90 ам.доллар байна. 
9-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс хүлээгдэж байснаас илүү өсч, инфляцийн суурь дарамт үргэлжлэн хөөсөрсөн нь Холбооны Нөөцийн Сан 11-р сарын 1-2-нд болох хурлаар бодлогын хүүгээ дахин дөрөвний гурван хувиар өсгөхөөр болсон.
Европын Төв банк (ECB) арванхоёрдугаар сард болох дараагийн хурлаар бодлогын хүүгээ дахин 75 суурь пунктээр өсгөж магадгүй гэж ECB-ийн удирдах зөвлөлийн гишүүн Клаас Кнот ням гарагт мэдэгдэв. 
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дивали баяр биет алтны шинэ эрэлтийг өдөөсөн бол Хятад дахь алтны нийлүүлэлт бага хэвээр байгаа тул ханш өндөр хэвээр байна.
Дэлхийн хамгийн том алтаар баталгаажсан биржийн арилжааны сан SPDR Gold Trust-ын алт баасан гарагт 0.28%-иар буурч 922.59 тонн болжээ.
Энэ долоо хоногт ам.долларын ханшид нөлөөлөх хэд хэдэн эдийн засгийн үзүүлэлт зарлагдана.
•    Улаанбаатарын цагаар 11 сарын 3-ны 02:00 цагт ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэр гарна. 
•    УБ цагаар 11 сарын 4-ны 20 цаг 30 минутанд АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан зарлагдана. 
Тус 2 мэдээллийн хүрээнд ам.доллар богино хугацаанд чангарч, алтны ханш унах магадлалтай байна. 

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

Орос улс Хар тэнгисийн экспортын гэрээнээс гарсан нь дэлхийн үр тарианы нийлүүлэлтийн асуудал үүсэж болзошгүй тул даваа гарагт Чикагогийн улаан буудайн фьючерс таван хувиар өсөж, эрдэнэ шишийн үнэ хоёр хувиар өсөв. 
Чикагогийн Худалдааны Зөвлөлийн (CBOT) хамгийн идэвхтэй улаан буудайн гэрээ нэг бушель нь 8.93 ам.долларт хүрч 5.5%-иар өслөө.
Эрдэнэ шишийн үнэ 2.2%-иар өсч, нэг бушель нь 6.96 ам.доллар хүрлээ.
Украины нисгэгчгүй онгоц ОХУ-д томоохон цохилт өгсөний хариуд Москва өнгөрсөн бямба гарагт Хар тэнгисийн хэлэлцээрт оролцохоо зогсоосон юм.
Орос хэлэлцээрээс гарах шалтаг гаргаж байна гэж Киев мэдэгдсэн бол Вашингтон хоол хүнсээр дайн хийж байна гэж шүүмжиллээ.
НҮБ, Турк, Украин Даваа гарагт үр тарианы экспортын хэлэлцээрийг 16 хөлөг онгоцоор дамжин өнгөрөх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв.
Дайн хийж байгаа хоёр улс дэлхийн хамгийн том улаан буудай нийлүүлэгчдийн тоонд багтдаг тул 8 сарын турш үр тарианы зах зээл маш эмзэг байна.

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.