Таваарын тойм
Инфляц удааширч, криптовалютын зах зээл дахин уналтын үе шатыг туулж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид алтыг сонирхож байна. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 100 гаруй ам.доллароор өссөн нь 2020 оны долдугаар сараас хойшхи хамгийн сайн үзүүлэлт юм. Гэвч шинжээчид шинэ бухын зах зээл хараахан эхлээгүй хэмээн үзэж байна.
АНУ-ын инфляцын хамгийн сүүлийн мэдээллээс харахад үнийн дарамт буурч байгаа тул ирэх саруудад Холбооны нөөцийн сан илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх боломжтой. Энэ мэдээ нь ам.долларын ханшийг бууруулж, алтны өсөлтийг бий болгов.
АНУ-ын хэрэглээний үнийн индекс аравдугаар сард хүлээгдэж байснаас хамаагүй бага хэмжээгээр өссөн нь ХНС-ын хүүгийн өсөлтийн хүлээлтийг бууруулж, ам.долларт дарамт учруулж, АНУ-ын бондын өгөөж мэдэгдэхүйц буурахад хүргэсэн. Сүүлийн найман сард анх удаа жилийн инфляци 8.0 хувиас бага болоод байна.
ХНС-ын арвханхоёрдугаар сарын хурлаар бодлогын хүүг 50 нэгжээр өсгөх магадлал 71.5 хувь болсон байна.
Алтны ханш 50 болон 100 хоногийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байгаа нь арилжаачид өсөх дохио гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт спот мөнгөний унц нь 3.99 хувиар өсөж, 22.05 ам.доллар боллоо.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
Даваа гарагт нефтийн үнэ өссөн нь Хятадад ковидын хязгаарлалт зөөлөрсөнтэй холбоотой бөгөөд бүхий л түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэх хандлагтай байгаа бол үүний зэрэгцээ Оросын нефтийн тээвэрлэлтэд тавьсан Европын холбооны хязгаарлалт нь нийлүүлэлтийг хумих хандлагатай байна.
Түүхий нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт буурч хаагдсан ч Хятад улс анх удаагаа ковидын эсрэг хатуу бодлогынхоо зарим арга хэмжээгээ суллана гэж мэдэгдсэний дараа баасан гарагт огцом өслөө. Энэхүү алхам нь түүхий нефтийн дэлхийн хамгийн том импортлогчийг ковидын эсрэг хязгаарлалтаа аажмаар бууруулахаар төлөвлөж байна гэсэн хүлээлтийг өдөөсөн юм.
Азийн эхэн үеийн арилжаагаар Брент нефтийн фьючерс бараг нэг хувиар өсөж баррель нь 96.68 ам.доллар болсон бол WTI газрын тосны үнэ 0.6 хувиар өсөж баррель нь 88.15 ам.доллар болжээ.
Гэвч нефть экспортлогч орнуудын байгууллага өдөрт хоёр сая баррелиар олборлолтоо бууруулна гэж мэдэгдсэний дараа нийлүүлэлтээ чангаруулсан нь үнэ сэргэхэд нөлөөлсөн. Энэхүү таналт арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж, нийлүүлэлтийг чангатгаж, үнэ өсөх төлөвтэй байна.
Оросын нефтийн тээвэрлэлтэд Европын хориг мөн арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд оны эцэс гэхэд түүхий нефтийн нийлүүлэлтийг улам чангаруулахаар байна.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.