Таваарын тойм
Өнгөрсөн ба энэ долоо хоногийн онцлох үйл явдал:
- АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээлэл холимог үзүүлэлттэй гарлаа. Хөрөнгө оруулагч нар ХНС-гийн дараагийн алхамд анхаарал хандуулснаар алтны ханш хөндлөн чиглэлийн хөдөлгөөн үзүүлж байна. Наймдугаар сард ажлын байрны олдоц таамаглаж байснаас сайн байсан бол ажилгүйдлийн түвшин 3.7 хувьд хүрч, өмнөх сараас 0.2 хувиар нэмэгдсэн байна.
- Бодлогын хүүг дахин 0.75 хувиар нэмэх сургаар алтны эрэлт буурч, ам.долларыг дэмжсэнээр ам.долларын индекс дахин нэг удаа оройгоо шинэчилж 110 орчимд хүрлээ.
- Оны эхний хагаст Хятад руу цагаан алтны нийлүүлэлт хүлээгдэж байснаас илүү их байсан нь бусад газар хомстол үүсэхэд нөлөөлсөн. Цагаан алтны нийлүүлэлт багассан нь олборлолт болон дахин боловсруулалт буурсантай холбоотой гэж Дэлхийн цагаан алтны хөрөнгө оруулалтын зөвлөл даваа гарагт мэдэгдэв.
- Алтаар баталгаажсан дэлхийн хамгийн том биржийн арилжааны сан болох SPDR Gold Trust-ын эзэмшлийн алт баасан гарагт 973.37 тонноос буурч 973.08 тонн болжээ.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
Өнгөрсөн ба энэ долоо хоногийн онцлох үйл явдал:
- Дэлхийн эдийн засгийн хямралын талаарх түгшүүр нэмэгдсээр байгаа нь түүхий нефтийн эрэлт буурах шалтгаан болж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөцийн хэмжээ таамаглаж байснаас их хэмжээгээр буурсан байна. Энэ АНУ-ын шатахууны эрэлт дахин нэмэгдэж байгааг илтгэж байна. Гэвч дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогч Хятадын эдийн засаг удааширч байгаа нь түүхий нефтийн эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлнө.
- ОПЕК+ одоогийн олборлолтын түвшинг хадгалах эсвэл газрын тосны үнийг өсгөхийн тулд үйлдвэрлэлээ бууруулах шийдвэр гаргаж магадгүй байна. Харин ОХУ нефтийн олборлолтоо бууруулахыг одоогоор дэмжихгүй байгаа бөгөөд ОПЕК+ өнөөдөр болох уулзалтаар олборлолтоо хэрхэх талаар хэлэлцэнэ.
- ОХУ Европ руу чиглэсэн "Норд урсгал" хийн хоолойг бүрэн хаалаа. Оросын байгалийн хийн аварга компани "Газпром" турбин засварын ажил дууссаны дараа Бямба гарагт үйлчилгээгээ сэргээх ёстой байсан ч одоо хүртэл хоолой хаалттай байна. Уг үйл явдлаас шалтгаалан Ервопт байгалийн хийн үнэ дахин рекорд тогтоогоод байна.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно