Таваарын тойм
Энэ долоо хоногт томоохон төв банкууд, ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцийг намжаах зорилгоор бодлогын хүүгээ өсгөх шийдвэрээ танилцуулна.
Cпот алт 0.34%-иар өсч, унц нь 1670.00 ам.доллар болжээ. Харин долларын индекс 0.16%-иар өслөө.
АНУ-ын Холбооны Нөөцийн Нөөцийн Нээлттэй Зах зээлийн Хороо есдүгээр сарын 20-нд бодлогын хүүгийн асуудлаарх хоёр өдрийн хурлаа эхлүүлж, маргааш нь шийдвэрээ зарлах төлөвтэй байна.
Энэ долоо хоногт Швейцар, Англи, Өмнөд Африкын төв банкууд хуралдаж бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулах бөгөөд Английн Төв банк 50 эсвэл 75 суурь нэгжээр өсгөх таамаглалтай байна.
Үүний зэрэгцээ есдүгээр сард АНУ-ын хэрэглэгчдийн ойрын хугацааны инфляцийн хүлээлт сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрч буурч, ирэх долоо хоногт ХНС бодлогын хүүгээ бүтэн хувиар өсгөх вий гэсэн болгоомжлолыг намжаав.
Дэлхийн хамгийн том алтаар баталгаажсан биржийн арилжааны сан болох SPDR Gold Trust-ын нөөц өнгөрсөн пүрэв гаригт 962.01 тонн байсан бол баасан гаригт 0.1 хувиар буурч, 960.85 тонн болжээ.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
Хятадын томоохон хотуудад хөл хорио цуцалсан нь дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогчийн эрэлт сэргэх тул нефтийн үнэ энэ долоо хоногийг хүчтэй өсөлтөөр эхлүүллээ.
Хятадын мега хот Ченгду даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хөл хориог багасгаж эхлэх гэж байна. Энэхүү арга хэмжээ нь хотын эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх бөгөөд нийтийн болон хувийн тээврийг сэргээх нь түлшний эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцийн мэдээллэл болон ОХУ-ын нийлүүлэлт нэмэгдэх сургаар нефтийн үнэ огцом унасан.
Гэсэн хэдий ч байгалийн хийн үнэ өндөр байгаа нь өвлийн улиралд дэлхийн газрын тосны эрэлт ашигтай байх төлөвтэйг харуулж байна.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно